SinoSteel нь Монголын төр, Монголын ард түмнийг хуурах гэж оролдлоо

М.Төгөлдөр
2021/11/10

“Эрдэнэс Тавантолгой” ХК –аас  зарласан Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт ялсан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь тус тендерийн бичиг баримт дахь зураг төсөл, техникийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг бэлтгэсэн Чайна Металлуржикал Инженеринг ХХК-г үүсгэн байгуулж, хөрөнгө оруулалт хийж, хяналтын хувьцааг нь эзэмшдэг тухай мэдээллийг тус группын албан ёсны цахим хаяг, БНХАУ-ын бүртгэлийн нэгдсэн системийн дата бүхий Tianyacha дахь баримтыг саяхан  Монголын хэвлэлүүд дэлгэсэн билээ.

Ийм дуулиан дэгдэнгүүт “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн  захирал Б.Ганхуяг тендерт ялагч талаас тодруулга авахаа өөрийн албан цахим хуудсаар мэдэгдэж, орой нь компанийнхаа цахим хуудсаар дамжуулан Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд Чайна Металлуржикал Инженеринг ХХК-тай нэгдмэл сонирхолгүй” хэмээлээ гэх мэдэгдлийг нийтэлсэн.
 
 
сонин mn
 
Монголд мэдээлэл цацагдангуут Синостийл Экьюпмент энд Инженеринг Групп нь өөрийн албан ёсны цахим хуудастаа засвар  хийж Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ийн хяналтын хувьцааг эзэмшдэг гэх мэдээллээ устгаж орхисон байна.
 
сонин mn
 
Монголын хэвлэлээр мэдээлэхээс өмнө Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/a... дээр байсан устгагдсан мэдээлэл
 
Монголын хэвлэлээр мэдээлсний дараа Синостийл Экьюпмент энд Инженеринг Группын албан ёсны сайт болох http://mecc.sinosteel.com/EN/a... дээрх шинэчлэл / Чайна Металлуржикал Инженеринг ХХК-ыг өөрийн эзэмшлээс хассан байдал/
Дараах хуудсуудад SinoSteel нь тендерт ялсан компанийг эзэмшиж, уг төслийн зураг төслийг гүйцэтгэсэн тул Монгол Улсын хуулийн дагуу тендерт оролцох эрхээ хасуулах ёстой байсан тухай нотлох баримтуудыг толилуулж байна.
Түүнчлэн тэд өөрсдийн хэргийг зориудаар далдлахыг оролдож, Монголын төр, Монголын ард түмнийг хуурах гэж оролдсон, ямар ч хамааралгүй, англиар зураг төслийн тендерт шалгарсан компанитай ижил нэртэй компаний нэрийг олон нийтэд ил болгожээ.
 
сонин mn
 
сонин mn
 
 
 
сонин mn
 
сонин mn
 
сонин mn
Тендерт ялагч компани ингээд л монголчуудыг, Монголын төрийг хуурчихна гэж бодсон бололтой. Тэд яаж ч мэлзсэн, яаж ч баримт бичгийг засварласан ч  “Эрдэнэс Тавантолгой” ХК хууль зөрчсөн учир  нүүрс баяжуулах үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, барилга барих ажлын 1 их наяд орчим төгрөгийн тендер цуцлах биз ээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18