БАЙР СУУРЬ: Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд уулнаас мод сугалж суулгаагүй

М.Төгөлдөр
2021/11/10

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн 10 дугаар сарын турш орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөсөн билээ. Тэгвэл хөдөлгөөний хүрээнд уулнаас ургаа модыг авчирч суулгасан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ойн мэргэжилтнүүд, холбогдох эх сурвалжуудын байр суурийг сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Сэрдарам: 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Улаанбаатар хотод том мод авчирч суулгахтай огт холбоогүй. Уулын ургаа мод булгалж авчирч Улаанбаатар хотод суулгаж байгаа ажлыг тодорхой хүмүүс өөр ашиг сонирхлоор хийж ирсэн нь маш тодорхой зүйл.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс өөрийн гэсэн модны үрийн фондтой болъё, мод үрслэгээний газруудаар дамжуулж модоо бойжуулъя, дараа нь тарьц бэлтгэж нэг тэрбум мод тарья” гэдгээ маш тодорхой хэлж, үндэсний хөдөлгөөний шинж чанартай амжилттай өрнүүлж ард түмнийхээ болон олон улс орноос талархал сайшаал хүлээж авч байна.

Энэ хөдөлгөөн цаашид хэрхэн хэрэгжих, ямар хэлбэр, дарааллаар явах талаар бодит төлөвлөгөө буюу замын зураглал, арга зүй, хэмжих шалгуурыг олон улсын жишгээр гаргах чухал ажил хүлээж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллаж байгаа хүмүүс дунд уулнаас мод авчирна гэсэн ойлголттой хүн байхгүй. Тийм учраас би энэ хөдөлгөөнд нэгдэж, өөрийн хэмжээндээ идэвхтэй ажиллаж байна.

МУИС-ийн Ахисан түвшний сургуулийн захирал, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг:

“Уулнаас мод авчирч тарих асуудал бол хотын ногоон байгууламжид зориулж хийж байгаа ажил юм шиг байгаа юм. Энэ бол ямар ч мэдлэггүй, ой судлалын талаар ойлголтгүй, мэргэжлийн бус хүмүүсийн ажлаа хөнгөвчлөх, ажил хийсэн болж харагдах гэсэн агуулгаар хийж буй зүйл. Нөгөө талдаа хялбар аргаар мөнгө олох гэсэн компаниуд, энийг дэмжиж байгаа ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүдийн хооронд болж буй бусармаг явдал. Ойн мэргэжлийн хүн хэзээ ч ийм алхам хийхгүй.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод үржүүлгийн газар, талбайд бэлтгэсэн тарьцаар мод тарина. Үүн дээр мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид нийлээд арга зүйгээ боловсруулах, бэлтгэл ажлаа хангах зэрэг ажлууд хийгдэх ёстой. Үр дүнд нь мод үржүүлгийн газар, талбайд тэрбум тарьц бэлэн байх ёстой. Нэгхэн жилд тэрбум тарьцыг бэлэн болгоно гэж байхгүй. Жилээс жилд тодорхой тоогоор нэмсээр байгаад арван жилийн дараа тэрбум хүрэх юм.

МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Б.Оюунсанаа:

“Ой мод бол маш өвөрмөц онцлогтой биологийн зүй тогтол. Ойг тарьж ургуулахад олон талын хүчин чармайлт хэрэгтэй. Тэрбумаар тоологдох модыг зөвхөн Монгол оронд тарьж ургуулсан тарьц, суулгацаар тарина. Өнөөдөр уулнаас мод авчирч тарьж байгаа тухай асуудал яригдаж байх шиг байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ийм асуудал байхгүй.

Ер нь уулнаас модыг шилжүүлэн суулгана гэдэг бол их ховор тохиолдолд хийгддэг ажил. Зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд нарийн технологийн дор маш цөөхнөөр, тухайлбал тодорхой стратегийн дэд бүтэц барих газарт орсон модыг шилжүүлэх шаардлагын хүрээнд хийдэг. Модыг нэг газраас хавтгайруулан аваад нөгөө газрыг ногооруулна гэсэн практик дэлхийд байхгүй.”

“Танайд мод тарья” нэвтрүүлгийн санаачлагч Б.Батболд:

“Танайд мод тарья” нэвтрүүлгийг хийгээд 15 жил болж байна. Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг сонсоод их баярлаж байсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зөв шугамаар явж буй учраас, модыг мод үржүүлгийн газраас авч тарьж байгаа учраас би дэмжиж байгаа. Ер нь мод, ургамлыг тарина гэдэг чинь шинжлэх ухааны үндэстэй хийдэг ажил. Мэргэжлийн мод үржүүлгийн газраас аваад тарьж суулгахыг хэлж байгаа. Тарьц, суулгацын стандарт гэж бий.

Түүнээс биш уулнаас мод авчирч тарина гэдэг бол байж болохгүй гэмт хэрэг. Зайлшгүй тохиолдолд уулнаас мод авах нь бий. Тэр бол хот, суурингийн ногоон байгууламжийн тухай тусдаа асуудал. “Тэрбум мод” хөдөлгөөнөөс салгаж ойлгох хэрэгтэй. Нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот гэхэд л ногоон байгууламжийн тухай хуульгүй явж байна. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.”


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18