Багшийн хос хэлний боловсролын түвшин, ур чадварыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулна

М.Төгөлдөр
2021/11/10

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Кайрат Кудайбергенович Абдрахмановтай цахим уулзалт хийлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудлаарх дээд комиссар нар 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан.

Уулзалтын үеэр олон улсад олон хэлний боловсролыг амжилттай хэрэгжүүлж буй туршлага, шинэ санааг судлах, нутагшуулах ажлыг туршилтын сургуулиудын хүрээнд хийхээр төлөвлөж байна. Багшийн хос хэлний боловсролын түвшин, хэл, соёлын ялгаатай хүүхэдтэй ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлэх ур чадварыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулна. Ялангуяа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Төв Азийн боловсролын хөтөлбөрөөс зохион байгуулж буй сургалтад багш, удирдлага, мэргэжилтнүүдийг хамруулах, туршлага судлуулах ажлыг зохион байгуулах хэрэгцээ байгаа гэдгийг салбарын сайд хэллээ. Сайдын дэвшүүлсэн саналыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үндэсний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар дэмжин хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Олон хэлт, олон соёлт боловсролыг хөгжүүлэх чиглэлээр:

Сургалтын толь бичиг боловсруулж, туршилтын сургуулийн 4,6 дугаар ангийн сурагчдад зориулан хэвлээд байна. Математик, байгалийн шинжлэл, дүрслэх урлаг, биеийн тамирын хичээлийн 1-6 дугаар ангийн, биологийн хичээлийн 6-7 дугаар ангийн үндэсний хэмжээний сурах бичигт орсон зарим нэр томьёог казах, тува хэл дээр орчуулсан. Сургалтын толь бичигт монгол-казах хэл дээр нийт 5 хичээл, монгол-тува хэлний сургалтын толь бичигт нийт 4 хичээл орсон байна.

Кыргыз, Казахстаны багийн туршлагаас судалж, өөр хэл дээр байгаа сургалтын хэрэглэгдэхүүн, материалыг монгол хэл дээр орчуулах ажил үргэлжилж байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссарын Төв Азийн боловсролын төслөөс эрхлэн гаргадаг “Диалог” сэтгүүлийн зарим дугаарыг Боловсролын хүрээлэнгээс монгол хэлэнд орчуулан түгээсэн.

2020-2021 оны хичээлийн жилийн 1-2 дугаар улиралд орох бага, дунд, ахлах ангийн эх хэлний (тува, казах) 358 теле хичээлийг боловсруулж, бичлэг хийж, хичээлийн нөөц бэлдэх зэрэг чиглэлээр теле хичээлийг орон нутагт зохион байгуулсан. Мөн сургалтын 104 жишиг контентийг тува, казах хэл рүү орчуулах ажлыг сектороос хийж гүйцэтгэсэн. Тухайлбал, тува хэлээр 64, казах хэлээр 64 контентийг орчуулан хүргэв.

Үндэстний цөөнхийн хүүүхдийн эх хэлний боловсролд анхаарал хандуулж 1-5 дугаар ангийн тува, казах хэлний дасгал ажлын дэвтрийг боловсруулсан. Дасгал ажлын дэвтрийг хүүхэд өөрөө бие даан гүйцэтгэж агуулгын хоцрогдлоо арилгах бөгөөд даалгаврууд нь хөнгөнөөс хүнд чиглэсэн, хүүхдэд хүндрэлгүй, сонирхолтой байдлаар боловсруулсан зэрэг ажлуудыг хийсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18