Ц.Магалжав: УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг шүүхэд өгнө

Ш.АДЪЯАМАА
2021/11/08

 МҮБХ-ны Тэргүүн Ц.Магалжавтай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-"Монгол бахархлын өдөр”-ийн бөхийн барилдаан сайхан болж өнгөрлөө. Барилдааны онцлог юу байв?

-Монгол үндэстэнг дэлхийд тунхагласан Мянганы суут хүн, Их Чингэс хаан бол Монгол хүн бүрийн бахархах эрхэм зүйлийн оргил манлай нь. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос эхлэн энэ өдөр бүх нийтээр амарч, үндэсний бөхөө барилдуулан тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн барилдаан маань ч сайхан боллоо.

- Барилдааны өмнө МҮБХ ба УОК-ын хооронд үл ойлголцлол байв уу. Таныг бөхөө барилдуулахгүй гэсэн яриаг УОК-оос гаргасан мэдээлэлд дурдаж байсан?

-Би барилдааны дараа УОК-ын шуурхай штабын лайв гэдгийг бүрэн эхээр нь үзлээ. Харамсалтай байна. Энэ тухай үнэн зөвөөр тодруулж тайлбар хийхээс аргагүй болж байх шиг байна. Б.Ууганбаяр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэлээ хангаагүй учраас намайг өөрөө очиж бөхийн барилдаанаа цуцлая” гэсэн санал оруулсан мэтээр Тагнуулын Ерөнхий Газрын ажилнаар миний яриаг зориуд бичүүлж аваад дараа нь тэр бичлэгээс хоёр секунтийн өөрт ашигтай хэсгийг тасдан аваад, түүнийгээ олон нийтэд шууд лайв хийж үзүүлэхдээ намайг “өөдөөс харж сууж ярьж тохирсон атлаа жудаггүй зан гаргалаа” гэж давхар гүтгэсэн нь төрийн албаны ажилтанд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл болсон. Шадар сайдад буруу мэдээлэл хүргэсний улмаас С.Амарсайхан сайд өөрийн цахим хуудсаараа миний талаар ташаа мэдээллийг яаран дамжуулсанд харамсч байна. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга хүн доод ажилтнаасаа үнэн, бодит мэдээлэл авч байж дүгнэлтээ олон түмэнд түгээж байх учиртай. Гэтэл Шадар сайд бөхийн холбооны тэргүүн “... бөхийн барилдааны бэлтгэлээ өөрөө хангаагүй тул хойшлуулах санал гаргасан...” гээд худал мэдээлэл гаргасан. Зүй нь миний хэлсэн зүйлийг УОК-ын штабын дарга Б.Ууганбаяр тусгайлан бэлдүүлж хийлгэсэн гэх тэр бичлэгийг ТЕГ-ын ажилтанаас авч бүрэн сонссон бол тэгж хуумгай мэдээлэл яаран гаргахгүй байсан л даа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр зарим иргэд лайв хийдэг үзэгдэл ихэд дэлгэрч. Үүнийг одоо УОК-ынхон даган дуурайж, үүндээ Төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж үндэслэлгүй гүтгэж байгаа нь тун таагүй байна.Б.Ууганбаярын хэлснээр “Бөхийн холбоо барилдааны бэлтгэл ажлаа хангаагүй” гэдэг нь юу гэсэн үг вэ. Холбооны зүгээс 30 жил зохион байгуулаад ирсэн, бидний бүрэн чадах үндсэн ажил маань шүү дээ. Харин барилдах бөхчүүд болон үзэгчид вакцины хэдэн тун хийлгэсэн, шинжилгээ өгсөн байх эсэх талаарх ямар шийдвэр цаасан дээр байгаа, зарим шийдвэр бодит амьдралд огт авцалдахгүй байгааг би тэр уулзалт дээр хэлсэн. Вакцины 3-р тун, шинжилгээтэй холбоотой асуудал, гаргаж байгаа шийдвэрүүд нь дээр хэлсэнчлэн бодит байдалд хэрэгжүүлэхэд боломжгүй зэрэг асуудлууд нь УОК-ынхонд энэ барилдааныг явуулахад хүндрэл байсан байх.

- УОК барилдааныг цуцлах талаар таниас өмнө нь асуусан уу?

-Надаас тэд эхэлж “барилдааныг цуцалж болох уу” гэж асуусан би “болно...” гэтэл Б.Ууганбаяр, хотын менежер Т.Гантөмөр нар “...заа баярлалаа...” гэж хоёул зэрэг хэлсэн. Энэ талаарх мөн уулзалтын үеийн бичлэг надад бас байгаа. Би үргэлжлүүлээд ярихдаа “барилдаан цуцлах мэдээллээ оруулахдаа вакцины 3-р тун, шинжилгээтэй холбоотой асуудал нэгдсэн байр суурьт хүрээгүй гэж би ойлголоо, тиймд энэ тухай мэдээлэлдээ оруулж бичиж, үзэгч олноос уучлалт гуйна” гэж хэлсэн. Б.Ууганбаяр “хэн нэг рүүгээ бурууг чихээд яах вэ...” гэсэн. УОК-оос эргэж буцсан буруу шийдвэр олныг гаргадаг. Дараа нь Бөхийн холбоо буруутан нь болдог учир би хэлсэн ёсоороо л мэдээлэл оруулсан. Ингээд уулзалт нь тарах шиг болж би гарсан. Тэд хоорондоо юу ярилцаж үлдснийг мэдэхгүй. Удалгүй над руу танихгүй олон дугаараас залгасан, мөн Дархан аварга Г.Өсөхбаярт ч тэд дарамт үзүүлсэн бололтой “...мэдээллээ авчих гээд нөхдүүд яриад байна...” гэж хоёр удаа надтай ярьсан. Иймд би утсаа салгасан.Хэсэг хугацааны дараа тэд лайв хийж миний яриаг тасдаад олон нийтэд тараан, маш ажил хэрэгчээр хандан сууж байсанг хараад ой гутаж, Бөхийн өргөө дээр ирсэн сэтгүүлчдэд зарим тайлбарыг өгсөн. Манай холбооны мэдээллийн дараахан Шадар сайдын Ажлын албаны дарга Ц.Уртнасан надтай холбогдож “Өглөө барилдааныг зохион байгуулах талаар уулзаж шийдвэрлэе” гэсэн. Нэг ч гэсэн төрийн албан хаагч ийм шуурхай хандаж байсан нь харин сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

Барилдааны өмнө Б.Ууганбаяр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, мэргэжлийн хяналтын ажилтан н.Алтантуяа, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Болд нарын албан хаагчид Бөхийн өргөөнд ирсэн. Тэдний хамт байсан манай холбооны ажлын албаны хүмүүсийн дэргэд би Б.Ууганбаярт хандан “...Чи миний яриаг тасдаж улмаар жудаг ёсгүй хандлаа гэх мэтээр худал мэдээлэл олон нийтэд тараасан тул чамайг шүүхэд өгнө...” гэж би хэлсэн, үүнийхээ дагуу Б.Ууганбаярыг шүүхэд өгч байгаа. УОК-ын шуурхай штабын уулзалт дээр миний ярианы бичлэгээс Б.Ууганбаяр өөрт ашигтай гэсэн хоёр секундын яриаг тасдан авч зохион байгуулалттайгаар намайг гүтгэж олон нийтэд тараасан.

Иймд олон нийтэд зөв мэдээлэлийг хүргэж нэр төрөө сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн албан хаагч хүн цар тахлыг даван туулах талаарх ажлаа зөв зохион байгуулж ажиллахын оронд иргэн миний яриаг ТЕГ-ын ажилтанаар бичүүлэн аваад дараа нь хэсэгчлэн тасдан, мэдээлэлийг гуйвуулж тараан, ажил хийж байгаа дүр эсгэн сууж байгаа нь үнэхээр харамсалтай. Дахин хэлэхэд, би МҮБХолбооны мэдээллийг Шуурхай штабын ажилтнуудад хэлж байгаад оруулсан.

- Барилдаан эхлэхийн өмнө УОК-ын Штабын дарга Б.Ууганбаяр Бөхийн өргөө дээр очиж та хоёр гар барьж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр гарсан. Эндээс учраа олсон гэж ойлгогдохоор байсан? 

-Гар барих бол өөр асуудал. Хэн ч хэнтэй гар барьж болно. Харин хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдан, гүтгэлгийг олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр тарааж байна гэдэг бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг шүү дээ.Ер нь болж байгаа бүх зүйлийг үгүйсгэдэг залуу үеийн хэсэг бий болсон. Тэд ард түмэн, төр засаг, үндэсний өв соёл гээд бүх л зүйлийг харлуулж байхад шийдвэр гаргагчид сул дорой байдлаасаа болж өв соёлоо хамгаалах биш тэднээс эмээн эргэж буцсан олон шийдвэр гаргасан. 3 сая илүү хүнтэй улс 30 хүн жагсахад л өв соёл, бахархал, бусдаас ялгарал болох наадмаа ч хийж чадахгүйд хүрсэн. Бөхийн холбоог удирдаж байгаагийн хувьд бухимдал байна. Нэгдүгээр сард Цагаан сар,  зургадугаар сард наадам болно гэж бэлтгэл ажлыг хангуулж байгаад гэнэт больдог, бид тоглоомын байгууллага биш.

 Өөрсдөө 3000 хүн цуглуулаад намын хурлыг, бас шоуг бол хийчихдэг. Өнгөрсөн Баасан гаригт буюу арванэгдүгээр сарын 5-ны  өдөр болсон АН-ын хурал дээр дурын иргэн гаднаас хурал руу нь ороод лайв хийгээд хоорондоо хэрэлдэж, ноцолдоод орж гарцгааж байна. Тэнд УОК-ынхон хаана нь байна. 3-р тун шалгаж байгаа, бас шинжилгээ авч байна уу гэвэл үгүй. Харин үүнээс 20 дахин бага хүнтэй спортын уралдаан тэмцээн гэхээр элдэв зүйл шаарддаг. Шаардсан шигээ цар тахлаа хумьсан уу гэвэл үгүй. Урсгалаараа л өвдөөд эдгээд байцгааж байна. Сүүлд өөрсдөө эргэж, гишгэсэн мөрөө харж дүгнэдэг бол тун ч марзан шийдвэр гаргацгааж байсанаа ойлгох биз.

Одоо төрийн ихэнх албан хаагчид шат шатандаа дээд дарга нартаа тал засах, зөвхөн албан тушаал, алдар нэр бодон, өнөө маргаашийг аргацааж ажиллаж байгаа учир ковид цар тахал эхэлсэнээс хойш 2 жилийн хугацаанд эргэж буцсан буруу шийдвэр маш олныг гаргаж байгаад хүмүүс нийтээрээ бухимдаж байна. Иргэд, залуучууд нь хэн нэгний хийрхэл, жагсаал цуглаан, үймээн самууныг л сошилоос үзэж түүнд автаж, дасан зохицож байна. Гэтэл нийгэмд маш их эерэг нөлөө үзүүлэх спорт, урлаг соёлын арга хэмжээг ялгавартай хандаж, зохион байгуулж болохгүй. Бүгдэд ижил тэгш хандах ёстой. Үүнийг л залуучууд эсэргүүцэж жагсан, нөү дабль стандарт буюу монголоор алагчлал, өөрсөддөө бусдаас илүү боломж битгий олго гээд өлсөглөн хүртэл зарлаад байх шиг байна.

-Допинг илэрсэн гэх дөрвөн бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгсөн үү?

-Одоогоор өгөөгүй байна. Мэдэгдлийг өгсөнөөс хойш 10 хоногийн дотор хариугаа өгөх журамтай. Маргааш тэр хугацаа нь дуусна. Гурван бөх шинжилгээний хариугаа авч  Допингийн эсрэг үндэсний төвөөс хориглосон ямар эм бэлдмэл илэрсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч байгаа байх. Нэг бөх аваагүй байна. Допингийн шинжилгээ авах, зөрчил гаргасан талаарх мэдээлэл өгөх, в сорьцоо шинжлүүлэх хүсэлт, хариуг зарлах зэрэг процессийг журмын дагуу шийдвэрлэж, холбоо асуудал үүсгэхгүй нягт нямбай хандах хэрэгтэй байгаа. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Odmundur production” “Media Group”-тэй хамтран ажиллахаар болжээ 1 цагийн өмнө
​ Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэхээр болжээ 1 цагийн өмнө
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд уучлал гуйхгүй бол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй 1 цагийн өмнө
"Судалгаа бөглүүлнэ" гэсэн нэрийдлээр 18 сая төгрөгөөр залилжээ 2 цагийн өмнө
Өнөөдөр 23 хүн төрийн дээд цол, одон, медалиар шагнууллаа 3 цагийн өмнө
​Тайландад гурван хүүхэд алга болсон гэдэг нь худал 4 цагийн өмнө
​Нийслэлийн цэрэг татлага 2-4-ний өдрүүдэд болно 5 цагийн өмнө
​Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 5 цагийн өмнө
​Хотын даргыг нийслэлийн иргэд өөрсдөө сонгодог байх өргөдөлд 8655 иргэн гарын үсэг зуржээ 5 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох засварын ажил үргэлжилж байна 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Улс төрч хүн гүтгүүлж доромжлуулах олон зүйлийг туулдаг, гишүүд бүү эмзэг бай 6 цагийн өмнө
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг болно 7 цагийн өмнө
Пара жүдо бөхийн ДАШТ-д найман тамирчин зодоглоно 8 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1035 боллоо 8 цагийн өмнө
Чуулганы хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэнэ 8 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр болох үйл явдлууд 8 цагийн өмнө
Нийслэлд +9 градус дулаан байна 8 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Шинэ мөрөн төвийн худалдаа эрхлэгчдэд 5.2 тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй зээлдүүлнэ Өчигдөр
"Богд уул" сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг тогтоожээ Өчигдөр