Ардчилсан намын Онц Их хурал амжилттай болж өндөрлөлөө

М.Төгөлдөр
2021/11/06

Ардчилсан намын Онц Их хурал /2021.11.05/ өчигдөр хуралдаж дүрмийн хүрээнд зохион байгуулалт сайтай, үр дүнтэй болж өнгөрлөө. Энэ удаагийн Их хуралд 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1381 төлөөлөгч оролцож  95 хувийн ирцтэйгээр хуралдав. Монгол Улсын 330 сумын Ардчилсан намын дарга нарын 300 нь Их хуралдаа биечлэн оролцож байгаа бөгөөд тэд одоо ашиглаж байгаа тамгаа бүгд авчирч намынхаа эв нэгдлийн төлөө тамгалж Ардчилсан нам анхан, дунд шатандаа хагарал хуваагдалгүй цул байгаагаа илэрхийлсэн нь онцлог байлаа. Түүнчлэн  хуралд оролцогчдын хамгийн залуу нь 18, хамгийн ахмад нь 80 настай хүн байгааг хурал даргалагч танилцуулсан. Онц Их хурлыг Улс төрийн бодлогын зөвлөлийн гишүүн Б.Батсайхан даргалж, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд, Б.Наранбадрах нар ажиллалаа.

 Онц Их хурлыг дэмжиж буйгаа илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж төлөөлөгчдөд хандан үг хэлсэн. Түүнчлэн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Н.Алтанхуяг болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн бүгд ирэв. Мөн Ардчилсан намын үе үеийн лидерүүд, УИХ-ын гишүүн асан олон эрхмүүд хуралд оролцлоо. Онц Их хурал ажил хэрэгч байдалтай өрнөсөн бөгөөд аймаг, дүүрэг бүрийн төлөөллөөс гадна үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн нийт 80 гаруй төлөөлөгчдийн санал бодлыг сонссон юм.

Тэд үндсэн хоёр санал гаргаж байлаа. Үүнд, Их Хуралд оролцож байгаа төлөөлөгчдийн ард Ардчилсан намын 1.3 сая гишүүн байгаа. Бид тэднийг төлөөлөн энд ирээд байгаа. Орон нутагт, анхан дунд шатандаа Ардчилсан намын гишүүд огт талцаж хуваагдаагүй нэг цул хэвээр байгаа. Тиймээс гишүүд маань үр дүнтэй хурал болоосой. Нам маань эвлэрч нэгдэж учраа ололцохгүй байгаа хэдхэн хүмүүс асуудлаа шийдэж энгийн гишүүддээ хүндэтгэлтэй хандаасай хэмээн хүлээж суугаа. Тэгэхээр  Дээд шүүхэд маргаан дагуулаад байгаа асуудлыг өнөөдрийн Онц Их хурлаар нэг мөр шийдвэрлэж  цэг тавих.

Хоёрт, Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж намаас гишүүн хөөдгийг болиулах, намаас нэр дэвших хүн “тооноор орж” ирдэг биш анхан, дунд шатнаас сонгогддог болох гэсэн агуулга бүхий байв. Тиймээс Их хурлын тэргүүлэгчид долоон тогтоолын төсөл гаргаж санал хураалтаар тогтоолын төсөл дэмжигдэв. Түүнчлэн Ардчилсан намын даргын цахим сонгуулийг хүчингүйд тооцож,  нийт намын гишүүдийн саналаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар ёсчлон баталлаа.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Гантөмөрийн нэрийг дэвшүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тэрээр Ардчилсан намын генсек боллоо. Л.Гантөмөр өөрийн багтаа УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин, ҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин гэх зэрэг мэдлэг чадвартай хүмүүсийг урьж ажиллуулна гэдгээ илэрхийлсэн. Мөн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Тэмцэл, талцалд ялагч тал гэж үгүй. Гагцхүү ганц ялалт бий нь эвлэрэл. 

Ардчилсан намын хувьд дан ганц эвлэрэл байгаад ч төр болтол бүтэцжсэн эрх баригчдыг ялж, засгийн эрхийг авах боломжгүй. Эвлэрэл дээр нэмэх нь шинэчлэл хэрэгтэй. Ийм учраас асуудал үүсгэж буй талуудын алинтай ч амин хувийн эрх ашиг, аль эсвэл үл ойлголцол байхгүй учраас эвлэрэл, нэгдлийн гүүр болъё гэж, эргэн сэргэх шинэчлэлийн элч болъё хэмээн зориглож амаргүй энэ асуудлын голоор орж Ардчилсан намын даргын сунгаанд би нэрээ дэвшүүлсэн” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.  Ийнхүү Чингис хааны мэндэлсэн өдөр зохион байгуулсан Ардчилсан намын Онц Их хурал гишүүд дэмжигчдийнхээ урмыг бадраасан, маш үр дүнтэй, нэгдмэл бүтэн нам болоход нэг алхам ойртож чадсан үйл ажилллагаа болж өндөрлөлөө.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18