МАН-ын бүлэг Жолоочийн даатгалын хуулиар завсарлага авлаа

Л.Бямбажав
2021/11/04

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Уг хуулиар жолоочийн даатгалыг төрийн оролцоотой хийж, улмаар сан үүсгэх юм. Ингэснээр энэ салбарт хувийн хэвшлийн зах зээл хумигдах нөхцөл бүрдээд байгааг даатгалын салбарынхан шүүмжилж буй. 

УИХ-аар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Дэлхийн улс орны жишиг ямар байгаа вэ? Төр бизнес булааж авч байна гэж байна. Ийм асуудал манай намын бодлогод байхгүй. Энэ асуудлыг бүлгээр хэлэлцэх байх. Энэ цаашилбал дуусахгүй маргаан болно шүү. Нээлттэй мэтгэлцээн явуул. 

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Хувийн хэвшлийн хийж байгаа бизнес дундаас аль нэгийг нь сугалан төр оролцоод байна. Ашиг их олоод байна гэж байна. Хагартлаа ашиг олог л дээ. Төр үүнийг тууштай дэмжээд явах хэрэгтэй. Дөнгөж хөл дээрээ босож байгаа бизнесд төр оролцохоо боль. Арай гэж хийж эхэлж байгаа бизнес эрхлэгчидийн бизнесийг төр дундаас нь сугалж авдаг явдлаа болих хэрэгтэй. Энэ даатгалын компаниуд үйлчилгээгээрээ өрсөлдөх хэрэгтэй. Тийм болоцоог бид хангаж өгөх хэрэгтэй. Хэдэн зуун жилээр алдаж, онож байж энэ бизнес босдог. Өнөөдөр үйлчилж байгаа хууль журмын дагуу сангийн яам болон санхүүгийн зохицуулах хороо болохгүй байгаа асуудлыг журмаараа зохицуулаад явах боломж байгаа гэж харж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Бид чөлөөт зах зээл рүү ингэж бүдүүлэг дайрч ордогоо болих хэрэгтэй. Ингэж дайрч довтолсноор улам л дордуулна. Чөлөөт өрсөлдөөн бол тухайн системийг үргэлж сайжруулж байдаг. Гэтэл төр энд оролцоод ямар өөрчлөлтийг авчрах гэж байгаа юм бэ? Төр тусгаар зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагаагаа өөрсдөө эрхлэнэ гэвэл тэр үйл ажиллагаагаа төр өөрөө авсан нь дээр.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хуулийн нэмэлт өөрчлөлтийн зорилгыг сайн ойлгосонгүй. Ослын тоог бууруулах гээд байна уу, хувийн хэвшлийн компаниуд ашигтай ажиллаж болохгүй байна гэж үзэж байгаа юм уу? Сайн явж байгаа зүйлийг ингэж бусниулах хэрэг байна уу? Гурав, дөрвөн компани хувьцаа гаргаад явж байна, цаана нь 3000-4000 хувьцаа эзэмшигчийн асуудал байгаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18