УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Жолоочийн Албан журмын даатгалын 6-7 тэрбум төгрөгийг банканд алдсан нь үнэн бол ноцтой асуудал

Л.Бямбажав
2021/11/04

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэнэ. Уг хуулиар жолоочийн даатгалыг төрийн оролцоотой хийж, улмаар сан үүсгэх юм. 

Энэхүү хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэлэхдээ  тэрбээр " Хувийн хэвшлийн хийж чадаж байгаа салбар руу яах гэж төр орох гээд байгааг ойлгохгүй л байна. Хэрэв хувийн хэвшлийнхэн хийж чадаж байгаа бол төр оролцохгүй дэмжих ёстой гэдгийг  Ерөнхий сайд ч гэсэн ч хэлж байгаа. Жолоочийн албан журмын даатгалд төрийн оролцоо байх шаардлагагүй. Миний харж байгаагаар сангийн л удирдлага болчихоод байна. Албан журмын даатгалын холбоонд 26 тэрбум төгрөг хуримтлагдахад сүүлийн есөн жилийн хугацаанд 546 сая төгрөгийн нөхөн олговор олгосон байна. Зүв зүгээр явж байгаа даатгалын салбар руу төр орж байгаа нь ойлгомжгүй.Бид эсрэгээрээ даатгалын салбараа томруулмаар байна. Гаднын орнуудад банкуудтай өрсөлдөх хэмжээний том хөрөнгө оруулагчид байдаг. Манайд энэ салбар өчүүхэн оролцогч. Жолоочийн Албан журмын даатгалын 6-7 тэрбум төгрөгийг "Үндэсний хөрөнгө оруулалтын банк" болон "Чингис хаан" банканд байршуулаад алдсан гэсэн яриа байна. Энэ үнэн бол ноцтой асуудал" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18