УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Жолоочийн даатгалын мөнгийг төр авч дампууруулах нь

Л.Бямбажав
2021/11/04

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүний өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Уг хуулиар жолоочийн даатгалыг төрийн оролцоотой хийж, улмаар сан үүсгэх юм.

Ингэснээр энэ салбарт хувийн хэвшлийн зах зээл хумигдах нөхцөл бүрдээд байгаа юм. 

Уг хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэхдээ "Эхлээд Монгол Улсад төрийн өмч гэдэгт юуг оруулах вэ гэдэг хуулиа шинэчилье. Үүнээс улбаалж зааглаад төрийн өмчийн компаниудыг ямар хүрээнд байгуулах вэ гэдгийг эхлээд шийдэх ёстой. Төр бол эдийн засгийн харилцаанд нэг бол зохицуулагчийн байр сууриар, эсвэл оролцогчийн байр сууриар оролцдог. Даатгалын асуудал дээр төр зохицуулагчийн байр сууринаас л оролцох ёстой гэж үздэг. Даатгуулагчдаас цугларсан мөнгө бол төрийн мөнгө биш. Төрийн мөнгө биш учраас төр өөрөө 100 хувь дангаар оролцдоггүй. НДҮЗ, ЭМДҮЗ дээр ч гуравны нэг нь төрийн төлөөлөл байдаг. Хоёрдугаарт, ашгийн төлөө бус буюу ТББ-ын хуулиа бид шинэчлэх ёстой. Даатгалын харилцааг ашгийн бус, төрийн мэдэлд авна гэх юм. Ямар ч ашиггүй юм бол сайн дураараа хийх хүн олдох уу. Эсвэл төр авч дампууруулах гээд байгаа юм уу. Тэгэхээр эдгээр хуулийг цэгцэлсний дараа даатгалын асуудлыг эргэж ярих хэрэгтэй" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18