Т.​Аюурсайхан: Жолоочийн​ даатгалын сантай болвол НДС-аас огт өөр ажиллана

Л.Бямбажав
2021/11/03

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан болон бусад нэр бүхий гишүүн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын  дарга Г.Занданшатарт өргөн /2021.10.27/ барьсан.  Уг хуулийн төслийг өнөөдөр /2021.11.03/ Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхийг нь дэмжсэн.Тус  хууль батлагдвал даатгалын салбарт өрсөлдөөн байхгүй болно гэдгийг Монголын даатгалын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо хамтран байр сууриа илэрхийлж буй. Тэд төрийн оролцоотой хяналтгүй сан бий болох гэж байгааг салбарынхан нь хэлж буй. Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль 2011 онд батлагдсан. Үүнээс хойш 14  компани жолоочийн хариуцлагын даатгалыг хийдэг. 

Хуулийн төслийн талаар хуулийг санаачлагч,  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн бус байгууллага хариуцъя гэвэл даатгалын компаниуд дампуурах гээд хүнд байдалд орох гээд байгааг сонсохоор эргэлзээ төрөөд байна. Даатгалын салбар ийм хөгжих чадваргүй болчихсон юм уу. Энд төрлийн оролцоо байхгүй. Сая гаруй жолооч даатгалын мөнгөө төлж байдаг. Өнгөрсөн өвөл нийслэлд хөл хорио тогтооход орон нутаг руу иргэдийг үе шаттайгаар тээврийн хэрэгсэл гаргаж төрөөс зөөсөн. Үүнд 1.2 тэрбум төгрөг зарцуулсан. Төрөөс даатгалын компаниудад иргэдийг зөөх санал тавихад боломжгүй гээд нэг ч төгрөг гаргаагүй.

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгал зарчмын хувьд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас огт өөр асуудал. Энэ хууль даатгалын компаниудыг самрахгүй. Энэ үйл ажиллагаанд төр оролцож бэлэн орлого өгснөөр даатгалын салбарын тогтолцоог ашгийн төлөө байдлаар явуулах гажуудлыг үүсгэсэн. Тиймээс бусад албан журмын даатгалын зарчмын дагуу төрийн оролцоогүйгээр ашгийн бус байгууллага хариуцна. Ашгийн бус байгууллагын удирдах байгууллагад нь төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл орно" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18