Г.Энхтайван: Орон сууцны үнийн өсөлтөөс шалтгаалж ипотекийн зээлийн санхүүжилтийг бууруулсан

Л.Бямбажав
2021/11/03

Сангийн сайд Б.Жавхлан цаашид ипотекийн зээл олголтыг хумина гэсэн мэдээллийг өгсөн. Тодруулбал, ипотек болон репо санхүүжилтийн зээлийг Төв банкнаас шууд татаж, хяналтандаа байлгадаг.  Үүнийг хязгаарлаж байгаа хоёр үндсэн шалтгаан бий гэдгийг тэрбээр хэлж, "Нэгдүгээрт, хэмжээний асуудал. Аливаа бодлогын арга хэмжээ ялангуяа мөнгөний эргэлтээр дамждаг бодлого арга хэмжээнүүд зохистой хэмжээндээ байх ёстой. Зохистой хэмжээнээс хэтрэх, аль эсвэл дутвал үүсэх үр дагавар нь сайн, муу хоёр талтай. Ипотекийн зээл хэмжээнээсээ хэтэрвэл орон сууцны үнэ өсөх сөрөг талтай. Тэлэлтээсээ хэмжигдээд эргэлтийн шалтгаантай орон сууцны үнэ огцом өссөн 2013, 2014 оны алдаанууд давтагдана" гэж тодотгосон юм. 

Энэ талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайванаас тодрууллаа. Тэрбээр "Ипотекийн зээл хэвийн олгогдож байгаа. Оны эхний есөн сарын байдлаар 787 тэрбум төгрөгийг санхүүжилтийг зургаан хувийн зээлд гаргасан. Сард дунджаар 70 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан гэсэн үг. 10, 11 саруудад зорилтот хэмжээнээсээ бага зэрэг буурсан. Монголбанкнаас арилжааны банкуудад 10, 11 саруудад тус бүр 40 тэрбум төгрөгийг хуваарилсан. Арилжааны банкуудын өөрийн санхүүжилттэй нийлээд 133 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна. 

Оны төгсгөлд инфляцийн нөлөө болон орон сууцны үнийн өсөлтөөс шалтгаалж Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилтийг  бага зэрэг бууруулсан. Гэхдээ хөтөлбөр хэвийн үргэлжилж байна. 2023 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газар шилжүүлэхээр хуульд тусгасан" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18