УИХ-ын гишүүн Т.Доржханд:Даатгалын компани ажиллуулдаг эхнэртэй байгаа нь миний буруу биш

Л.Бямбажав
2021/11/03

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэхийг нь дэмжсэн. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүн өргөн барьсан юм. Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд уг хуулийг төслийг дэмжихгүйгээр илэрхийлж, тэрбээр "Дэлхий дээр жолоочийн хариуцлагын даатгалыг төр нь албан журмаар хийдэг ямар улс байгаа юм бэ. Нэрлээд өгөөч. Дэлхий дээр нэг л төрлийн даатгал байгаа. Нэгхэн даатгалыг л улс хийдэг. Тэр нь газар хөдлөлтийн даатгал. Өнөөдөр та газар хөдлөлтийн даатгалаа оруулж ирсэн бол би дэмжих байлаа. Та өөрөө эдийн засгийн доктор хүн гэж байгаа. Даатгалын философио ойлгооч ээ" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. 

Түүний хариултад хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хариулахдаа тэрбээр " Нийт иргэдийн төлөө гишүүд ажиллаж байгаа. Т.Доржханд гишүүн та Монре даатгалын хувийг эзэмшиж байгаа. Монре даалтгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр та эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөлд та ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Та хэлэлцүүлэг болон санал хураалтад оролцож болохгүй. Хэрвээ ингэвэл Цэц дээр очих асуудал үүснэ" гэдгийг анхааруулсан. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл УИХ-д хүн үлдэхгүй. Тухайлбал, Н.Учрал гишүүн хувийн сургуультай. Боловсролын хуульд саналаа хэлээд л явдаг. Гэтэл та үг хэлж болохгүй гээд татах юм байна. УИХ-ын гишүүд бүгд л барилгын компанитай. Ипотекийн зээл гэх мэт асуудлуудыг яривал УИХ-д гишүүн үлдэхгүй юм байна. Хоёрдугаарт, ашиг сонирхолтой гэх тухайн гишүүн өөрөө хууль санаачилвал кноп дарж болохгүй. Зарчмын асуудал ярьж байхад хувь хүний гэр бүл рүү дайрдаг энэ байдлыг халах гэж би орж ирсэн. Мөн би санхүүгийн зах зээлд шинэчлэлт хийхээр энд орж ирсэн. Даатгалын салбар бол санхүүгийн зах зээлд дөнгөж 1.8 хувийг эзэлдэг жижигхэн зах зээлтэй. Жишээ нь машин угаалгын газар жилийн 500 тэрбум төгрөгийн зах зээлтэй, гэтэл даатгалын салбар 300 тэрбум төгрөг. Жолоочийн даатгалын хуулийн төслийг ярих гэхээр "Таны эхнэр даатгалын компанитай, та ашиг сонирхлын зөрчилтэй" гэж байгаа нь зохисгүй. Би эхнэртэй байх нь миний буруу ч биш байх аа. 26 жил үйл ажиллагаа явуулж, 100 гаруй хүнд ажлын байр олгоод явж байгаа ийм компани. Даатгалын компаниуд ч мөнгө багатай, өнөөдөр л харин нэгдэж ярьж байна. Энэ салбарт 5000 хүн ажилладаг. Хэрэв намайг парламентаас яв гэж байгаа бол би нэр хүндтэй явж чадна. Зууралдаад байх шаардлага ч байхгүй. Гэхдээ би бүх гишүүнийг авч гарна. Яагаад гэвэл энд бүгд ашиг сонирхолтой хүмүүс байгаа. Эрүүл шүүмжлэлийг хувь хүний асуудал болгож байна, би үүнээс айх гэж улстөрд орж ирээгүй" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18