Б.Жавхлан: Ипотекийн зээлийг хумиж эхэлсэн

Л.Бямбажав
2021/11/02

Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгохгүй байна гэсэн мэдээлэл иргэдээс ирж буй. Энэ талаар   Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа. 

Тэрбээр "10 их наяд хөтөлбөрийн хүрээнд гурван чиглэлийн зээлийн сувгаар эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийсэн. Нэгдүгээрт, ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл, ипотек, репо санхүүжилтийн зээл. Эдгээрээс ипотек болон репо санхүүжилтийн зээлийг Төв банкнаас шууд татаж, хяналтандаа байлгаж байгаа. Үүнийг хязгаарлаж байгаа хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, хэмжээний асуудал. Аливаа бодлогын арга хэмжээ ялангуяа мөнгөний эргэлтээр дамждаг бодлого арга хэмжээнүүд зохистой хэмжээндээ байх ёстой. Зохистой хэмжээнээс хэтрэх, аль эсвэл дутвал үүсэх үр дагавар нь сайн, муу хоёр талтай. Ипотекийн зээл хэмжээнээсээ хэтэрвэл орон сууцны үнэ өсөх сөрөг талтай. Тэлэлтээсээ хэмжигдээд эргэлтийн шалтгаантай орон сууцны үнэ огцом өссөн 2013, 2014 оны алдаанууд давтагдана.

Наймдугаар сарын үзүүлэлтээр  ипотекийн зээлд 700 тэрбум төгрөг гарчихсан байна. Ипотекийн зээл хамгийн ихдээ 2014 онд жилийн 520 тэрбум төгрөг гарч байсан. Гэтэл энэ оны 3-8 сар хүртэл буюу таван сарын хугацаанд эдийн засгийн идэвхжүүлэлт явсан. Оны эхнээс ипотекийн зээл явж л байсан. Гэхдээ гуравдугаар сараас эрчимтэйгээр нэмэгдсэн. Энэ хугацаанд 700 гаруй тэрбум төгрөг гэдэг бол бага тоо биш. Энэ нь зах зээл рүү илүүдэл үүсгэх, эрэлт бий болох улмаар орон сууцны үнийг хөөрөгдүүлэх сөрөг үр дагавартай гэж Төв банкнаас үзсэн байна.

Тиймээс ипотекийн зээлийг Мөнгөний бодлогын хүрээнд  хязгаарласан. Гэхдээ зогсоогүй гэсэн үг. Макро тэнцвэрээ барих үүднээс багасгасан. Банкуудыг тодорхой хэмжээгээр төлөгдсөн хэмжээнээс нь давуулахгүй байх аргаар нийлүүлэлт явагдаж байгаа. Мөн банкуудын зүгээс хэлж буй зүйлийг тоомоор байна. Жилдээ 500-600 сая орчмын зээлийн нийлүүлэлт хийхэд потенциалын худалдан авагч ханадаг. Өөрөөр хэлбэл, урсгал төлбөрөө төлөөд, орлогоо хамгаалаад явж буй зээлдэгч нар тухайн жилдээ ханадаг гэсэн судалгаа байдаг" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18