​Л.Оюун-Эрдэнэ: Монголын талын 34 хувьд оногдох зээлийг бид төлөх ёсгүй

Л.Бямбажав
2021/11/01

Рио-Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт дөрвөн саналыг хүргүүлсэн. Тодруулбал, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх, ногдол ашиг хүртэх хугацааг наашуулж, 350 сая ам.долларын дэмжлэгийг гурван жилийн хугацаанд олгох, далд уурхайн зардлын 1,4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөр авахгүй байх зэрэг саналыг тавьсан.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс тодруулахад, дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Гуравдагч улсын хөрөнгө оруулалт орж ирж, манай уул уурхайн салбар ажиллаж эхэлсэн гэдэг нь түүхэн том ололт. Үүнийг Засгийн газар үгүйсгэхгүй. Энэ байр сууриа хатуу баримтална. Оюутолгойн гэрээ хийгдэх явц, далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхтэй холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг эргэж харах шаардлага зайлшгүй байгаа. Татвар дээр маш олон ашиггүй зүйлүүдийг санал болгоод тэр нь батлагдчихсан. Үүнээс болоод бид Арбитрын шүүх дээр нэхэмжлэл гаргаад жил гаруй явж байна. Нэгд, зардал өсөх тусам өрөнд ороод байдаг бүтэц рүү орчихсон. Зардал өсч байгаа асуудал дээр Монгол Улсын Засгийн газар ямар ч буруугүй. Зардлыг хөрөнгө оруулагч тал л хариуцах ёстой. 34 хувийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газарт ямар ч алдаа гараагүй. Энэ үүссэн өрөө тэглэх саналыг манай талаас тавьж байгаа. Хоёрт, далд уурхайтай холбоотой зардлын хэтрэлт гарвал мөн Монголын Засгийн газар хариуцахгүй. Өөрчлөгдөх бүрт  манай тал ногдол ашиг хүртэх нь хойшилж, өрөнд ордог ийм схемээр явж болохгүй. Хөрөнгө оруулагчдын тавьж байгаа саналыг хүндэтгэж судалж байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл үр өгөөжтэй болгох гэсэн байр суурин дээрээ хатуу байгаа.

Хэлэлцээртэй холбоотой асуудал нь өөрөө олон улсын түвшний сорилттой нүүр тулах амаргүй нөхцөл байдал үүсдэг. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг бүрдүүлж байгаа 15 банк байгаа.  Тиймээс багц байдлаар улс орнуудын Засгийн газруудад асуудал тавьж, тайлбар хүсч байгаа асуудлууд бий. Энэ удаа бид илүү зөвшилцөл хийе гэж байгаа. Бид өмнө нь дандаа хөрөнгө оруулагч талд ашигтай шийдвэр гаргадаг байсан. Одоо бол харилцан ашигтай байя л гэж байгаа. Хэрвээ хөрөнгө оруулагч талд далд уурхайн бүтээн байгуулалттай ч юм уу ямар нэгэн байдлаар зардал өсгөх асуудал гарвал Засгийн газар шууд хамааралгүй байвал бид цаашаа хариуцахгүй. 34, 66 хувиа яах вэ гэдэг асуудлаа ярихын тулд өмнө нь үүссэн асуудлуудаа цэгцлэх санал тавьсан. Эдийн засаг Дубайн гэрээг байгуулахад хүнд байсан. Валютын нөөц багасаж, тасарсан амаргүй нөхцөл байдалд Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ Дубайн гэрээтэй санал нэгдэхгүй хэд хэдэн зүйл байгаа. Энэ бол Засгийн газрын хуралдаанаар оруулсан бичиг баримт огт биш. Засгийн газрын хуралдаанаар оруулахын тулд заавал Сангийн яам, Хууль зүйн яамнаас санал авч мөн ЗГХЭГ-ын хяналтаар ордог. Гэтэл зөвхөн “Эрдэнэс Монгол” дээр ганцхан хүн шийдвэр гаргачихсан учраас асуудал үүсээд байгаа юм" гэлээ. 






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18