Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар тамгаа гардан авч үүрэгт ажилдаа орлоо

Ц.Цэрэнбадам
2025/06/18

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Лхагвын Мөнхбаатар өнөөдөр (2025.06.18) тамгаа гардаж авлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Оюунсайханы Алтангэрэл энэ үеэр яамны унаган боловсон хүчин, арвин туршлагатай улстөрч салбарыг удирдах болсонд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид УИХ-д өргөн мэдүүлсэн 18 хуулийн төсөл болоод дагалдах хуулийн төслүүд, “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажил, бодлогыг үргэлжлүүлж, харьяа агентлаг байгууллагуудынхаа үйл ажиллагааг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөлөө.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Монголын сайн хуульчдын нэг бөгөөд улс төрд томоохон байр сууриа эзэлсэн О.Алтангэрэл сайд хууль зүй, дотоод хэргийн салбарыг богино боловч үр бүтээлтэй удирдсанд баяртай байна. Монголын төрд нэр төртэй зүтгэж байгаа Таны ажилд амжилт хүсье...Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Салбарын хөгжлийн төлөө харьяа агентлаг байгууллагуудын удирдлага болон яамны албан хаагчдаа дэмжиж, хамтран ажиллана” хэмээн илэрхийллээ.

Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, дэд дарга Б.Солонгоо нар хүрэлцэн ирж байлцсаны зэрэгцээ ХЗДХЯ-ны албан хаагчид, удирдлагын бүрэлдэхүүн болон харьяа агентлаг байгууллагуудын дарга нар оролцов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18