Батлан хамгаалахын сайдын дэргэд иргэний зөвлөл ажиллана

Б.Хонгорзул
2021/10/29

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр А/103 тоот тушаал гаргаж, дэргэдээ Иргэний зөвлөл байгуулахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр тус зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, даргаа сонгож, ажиллах журмаа хэлэлцжээ.


 Тус зөвлөл нь Батлан хамгаалах салбарт болж буй асуудал бүрт иргэний хяналт тавьж, санал хүсэлтээ уламжилж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой ажиллах юм. Батлан хамгаалахын сайдын дэргэд ажиллах Иргэний зөвлөлийн даргаар Батлан хамгаалахын сайдын зөвлөх, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга асан, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг сонгогдож, гишүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмадын хорооны дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ар талын газрын дарга асан, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам, Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Батлан хамгаалахын сайд асан, сансрын нисгэгч, чөлөөнд байгаа хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор, Орхон дээд сургуулийн багш Б.Галиндэв, Монгол Улсын Гавьяат багш, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хүндэт профессор, чөлөөнд байгаа хурандаа А.Гэлэгжамц, Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, чөлөөнд байгаа хурандаа Л.Жамбалжав, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, профессор С.Нарангэрэл, Шинжлэх ухааны доктор, Профессор, Монгол Улсын Гавьяат, Ардын багш, чөлөөнд байгаа хурандаа Г.Мягмаржав, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт, зохиолч яруу найрагч Д.Төрбат, ТВ5 телевизийн ерөнхий редактор, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч асан чөлөөнд байгаа хурандаа Ш.Эрдэнэбаяр нар ажиллахаар болжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18