Вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэхээр боллоо

Л.Бямбажав
2021/10/29

"Эрүүл мэндийн сайдын коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт тунгаар вакцинжуулах тухай” тушаал гарч, хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвар (КОВИД-19)-аар өвчилсөн 18-аас дээш насны иргэнд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, моноклон эсрэг биеийн эмчилгээ, сийвэн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр “Пфайзер-БиоНТех” үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг идэвхжүүлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.

Түүнчлэн коронавируст халдварын эсрэг нэг тун вакцин хийлгээд хоёр дахь тунгаа хийлгээгүй 3 сараас дээш хугацаа өнгөрсөн 18-аас дээш насны иргэнд Пфайзер-БиоНТех үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм/ВВ/ВР үйлдвэрийн “СоrV” вакцинаас сонголт хийлгэн, хоёр тунгаар вакцинжуулахаар болсон байна.

Мөн вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, дархлаажуулалтын дараах урвал, хүндрэлийг бүртгэх, мэдээлэх, тандах журмын хэрэгжилтийг чанд мөрдөж ажиллахыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт даалгажээ гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18