"Давтан допинг хэрэглэвэл барилдах эрхийг нь бүх насаар нь хасдаг болно"

Л.Бямбажав
6 цагийн өмнө

Улсын аварга Э.Оюунболд, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн арслан Н.Батсайхан,  аймгийн арслан Б.Хадбаатар нарын бөхчүүдийн А сорьцоос допинг илэрсэн талаар бид мэдээлсэн билээ. 

 Эдгээр дөрвөн бөх А сорьцын хариугаа хүлээн зөвшөөрөхгүй бол арав хоногийн дотор дахин шинжилгээ өгнө. Улмаар 10 хоногийн дараа албан ёсоор бөхчүүдийн нэрсийг зарлах юм. 

Тэгвэл удахгүй УИХ-д өргөн барих Үндэсний баяр наадмын тухай хуульд допингийн асуудалд хатуу зохицуулалт тусгагдана гэж ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэллээ. Тодруулбал, давтан допинг хэрэглэвэл барилдах эрхийг нь бүх насаар нь хасах заалтыг бөхчүүд зөвшөөрсөн байна.

Үндэсний баяр наадмын тухай хуулийг удахгүй Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар танилцуулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 11 минутын өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 44 минутын өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 3 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 4 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 5 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 5 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 6 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 6 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 23 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 23 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ Өчигдөр