123,066 өрх орон сууцтай болох тооцооллыг гаргалаа

М.Төгөлдөр
2021/10/28

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 2020 оны эцсийн байдлаар нийслэлд 208049 өрх гэр хороололд амьдарч байна. Харин гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 2495.7 га газарт 28 байршил бүхий 85 хэсэгчилсэн талбайг орон сууцжуулахаар төлөвлөөд байна.

Ингэснээр нийт 123066 өрх сууцанд орно гэж тооцож байгаа юм. Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар танилцуулахдаа 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 48 хэсэгчилсэн талбайд 38 төсөл хэрэгжүүлэгч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 10740 айлын орон сууц ашиглалтад ороод байна гэлээ. Түүнчлэн нийслэлийн зүгээс 2025 он гэхэд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслөөр 20,000 орон сууц, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах хүрээнд 3700 орон сууц, Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц 5000, Баянголын амны түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны хорооллын төслийн хүрээнд 2007 орон сууцыг барьж, ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байгаа аж.  Мөн Ханын материал орчмын орлогод нийцсэн ногоон орон сууц 712, шинэ суурьшлын бүсэд 14155, Солонго 1, 2 орон сууцны хороололд 5002, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах хүрээнд 4000, БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд баригдах “Ногоон нуур” орон сууцны хороололд 1008 орон сууц тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. 

  

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилттэй холбоотой асуулт тавьж, саналаа хэлсэн юм. Тухайлбал, Төлөөлөгч Н.Баярмөнх дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд газраа чөлөөлсөн ч байранд орж чадаагүй, төсөл хэрэгжүүлэгч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав. Баянзүрх дүүргийн хувьд “Их өргөө” компанитай гэрээ байгуулж, газраа чөлөөлөөд хохирсон 80 гаруй өрхийн асуудал бий бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар асуусан юм. Харин Засаг даргын орлогч Б.Сүхбаатар “Газраа чөлөөлөөд хохирсон иргэдийн асуудлыг үндсэндээ шийдвэрлэж дууссан. Их өргөө компанитай холбоотой хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн ирэх оны төсөвт 15.4 тэрбум төгрөг суулгах саналаа өгсөн” гэлээ.  Нийслэлийн ИТХ-ын ээлжит  хуралдаан үргэлжилж байна.  

Нийслэлийн ИТХ-ын  ХМОНХТ



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18