​С.Энхболд: Хил дээр эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан 39 контенер​ гацаад байна

Л.Бямбажав
2021/10/28

Хил хаасантай холбоотой зарим антибиотик тасрах эрсдэлд хүрээд байгаа билээ. Энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболдоос тодруулахад, тэрбээр "Эм, эмийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа учраас  Шадар сайдын дэргэд ажлын хэсэг ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар эм ханган нийлүүлэх байгууллагуудаас мэдээлэл авч зохицуулалт хийж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар антибиотик эм, тариур, дуслын системийн бүтээгдэхүүнүүдийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Хоногийн нөөцийн тухайд харилцан адилгүй. Антибиотик эмнүүд 5-30 хоногийн нөөцтэй. 


  "Тянжин, Эрээнд  200 гаруй контенер гацсан байгаагаас 39 нь эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан контенер бий. Үүнийг яаралтай тээвэрлэх зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Хэрэв тээвэрлэлт долоо хоногоор хойшлогдвол тариур мөн зүрх судсанд шаардлагатай эм тариа тасрах эрсдэлд хүрнэ" гэлээ. 

Мөн түүнээс “Монгол Улс цар тахлын үед нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан байгаа эсэхийг тодруулахад  "Өнгөрсөн Баасан гаригт /2021.10.22/ НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Монгол Улс цар тахлын үед нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан байна” гэж хэлсэн нь ташаа мэдээлэл. Ийм төгрөгийн эмчилгээ нэг ч хүнд хийгдээгүй. Цөөн хэдэн хүнд 70-80 сая төгрөгийн эмчилгээ хийгдэж байгаа тохиолдол бий. Тухайлбал, уушги орлуулагч эмчилгээнд орж байгаа хүмүүст ийм зардал гарч байгаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18