ЧУУЛГАН: Гар утасны сим картанд тоон гарын үсгийг байршуулна

Л.Бямбажав
2021/10/28

УИХ-ын үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийн  зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.

УИХ 2011 онд Цахим гарын үсгийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж  эхэлснээс хойш есөн жилийн хугацаанд иргэн, хуулийн этгээдэд нийт 38407 тоон гарын үсэг олгосон байгаа нь тус хуулийн хэрэгжилт хангалтгүй, удаашралтай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.    

Иймд Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тоон гарын үсэгтэй холбоотой харилцааг зохицуулж, хуулийн этгээд бүртгүүлэх, банк, санхүү, сонгууль, татварын бүртгэл хийх зэрэг гарын үсэг шаардаж байгаа аливаа үйлчилгээг төрийн байгууллагаас цахим хэлбэрээр авахад болон бусад үйлчилгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ.


Ингэхдээ тоон гарын үсгийг тохиромжтой гэж үзсэн хэрэгсэл буюу иргэний үнэмлэхийн санах ой, гар утасны сим картанд тоон гарын үсгийг байршуулах боломжтой болохоор зохицуулжээ. Мөн хуулийн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх, үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх замаар цахим орчинд гарын үсэг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулж, хэрэглээг нэмэгдүүлж хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18