Нийслэлийн шилдэг 11 гэр бүлийг алдаршууллаа

М.Төгөлдөр
2021/10/28

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НЗДТГ-тай хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Нийслэл хотын шилдэг гэр бүлийг алдаршуулах” ёслол боллоо. Ёслолын үеэр нийслэлийн  Хүмүүнлэг, Оюунлаг, Бүтээлч, Спортлог, Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэсэн таван номинацид шалгарсан 11 гэр бүлийг олон нийтэд алдаршуулан, хүндэтгэл үзүүлэв. Шагналыг НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нар гардууллаа.

“Оюунлаг гэр бүл”  номинацид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Баавгайхүүгийн Насанбат, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Дангаасүрэнгийн Хосбаярын гэр бүл шалгарсан бол “Хүмүүнлэг гэр бүл” номинацид Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Рэнцэнбалын Цэндпүрэв, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ганбаатарын Банзрагчийн гэр бүл шалгарав.

“Бүтээлч гэр бүл” номинацид Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Сэвээхүүгийн Жаргалсайхан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ухнаагийн Мижиддорж, Багахангай дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Авирмэдийн Цэрэндагва нарын гэр бүл тодров. “Өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч гэр бүл”-ээр  Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны иргэн Цэенийн Цэрэндорж, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн Одхүүгийн Дуламдорж нарын гэр бүл шалгарсан бол Налайх дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Арилдын Баянмөнх, Чингэлтэй дүүргийн  зургаадугаар хорооны иргэн Очирбатын Цэгмид нарын гэр бүл “Спортлог гэр бүл”-ээр тус тус шалгарав.

Ёслолын үеэр НЗДТГ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Шилдэг гэр бүлийн амжилтыг алдаршуулж, олон нийтэд түгээснээр олон гэр бүл, тэр тусмаа шинэ залуу гэр бүлүүд үлгэр жишээ авах, суралцах ач холбогдолтой. Түүнчлэн чадварлаг, эвсэг, хүмүүнлэг  гэр бүлийн тоогоор нийслэл хотын өнгө төрх тодорхойлогдоно” гэдгийг онцолж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18