Засгийн газар бүтээгдэхүүний үнийн дарамтыг бууруулах чиглэлээр чухал шийдвэрүүд гаргалаа

М.Төгөлдөр
2021/10/27

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болоод үнийг тогтворжуулах чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Салбарын сайдын өгсөн мэдээллийг тоймлон хүргэе. 

ДОТООДЫН МАХНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Энэ жилийн хувьд импортлогч орны нөлөө, ковидын нөхцөл байдал, дотоодод гарч байгаа малын өвчлөлтэй холбоотойгоор махны үнийг тогтвортой байлгах төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай боллоо. Тиймээс дотоодын махны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэлээ. Ковидын хүнд нөхцөлд ард иргэдэд ирж буй үнийн дарамт, хүнсний бүтээгдэхүүн хомстох болзошгүй эрсдэлийг бууруулахын тулд Засгийн газар хэд хэдэн урьдчилсан арга хэмжээ авч байгааг салбарын сайд З.Мэндсайхан онцоллоо.

ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ЖИЛИЙН УРГАЦААС ИЛҮҮ ГАРЧ БУЙ СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН УЛААНБУУДАЙГ ХУДАЛДАН АВНА 

Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай хураан авах төлөв гарсан. Өнөөдрийн байдлаар 340.7 мянган га-гаас 507.5 мянган тонн үр тариа, үүнээс 322.4 мянган га-гаас 482.6 мянган тонн улаанбуудай хураан аваад байна. Ингэснээр үр тарианы хураалт 84.6 хувьтай үргэлжилж байна.  Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор гурилын үнэ, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, энэ жил тариалалт нэмэгдсэн учир гурилын үйлдвэрүүдэд улаанбуудайн илүүдэл гарч байгаа. Тиймээс 100-150 мянган тонн гурилын үйлдвэрлэлд тэнцэх, стандартын шаардлага хангасан улаанбуудайг Засгийн газар эх үүсвэр гаргаж, худалдаж авахаар болжээ. Түүнчлэн гурилын үнийг тогтвортой байлгах, үнийн ачааллыг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр яаралтай судалж, шийдэл гаргахыг Ерөнхий  сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд үүрэг болгосон байна. 

ДОТООДОД УРГАМЛЫН ТОС ҮЙЛДВЭРЛЭГЧИЙГ НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дотооддоо ургамлын тос үйлдвэрлэгчийг борлуулалтын НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар болжээ. Түүнчлэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг импортлоход үүсээд байгаа тээврийн асуудлыг Гадаад харилцааны яам, Зам тээврийн яамтай хамтран шийдвэрлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар захиалгаа өгөөд татан авахад бэлэн 190 орчим хүнсний вагон ачаа байна. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг яаралтай, үе шаттайгаар оруулж ирэх, хангамжийг хэвийн байлгах, нөөц бүрдүүлэхэд анхаарна гэв.  

ТҮРГЭН МУУДАХ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАТАН АВАЛТЫГ ШУУРХАЙЛНА 

Манай улсад нарийн ногоо хомстож байгаа нь Эрээн хотод гарсан ковидын нөхцөл байдалтай холбоотой. Тиймээс хадгалалтын хугацаа богино, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хурдан хугацаанд татан авах чиглэлээр онцгойлон анхаарахаар боллоо.   Дээрх шийдвэрүүд нь ковидын хүнд нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляцыг тогтвортой байлгах, хангамжийг бүрдүүлэх, иргэдэд ирэх үнийн дарамтыг бууруулах зорилготойг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тодотгосон юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 15 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 17 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 17 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 18 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 18 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27