​Х.Нямбаатар: Анх удаа Рио-Тинто Хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө

Л.Бямбажав
2021/10/27

Рио-Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт дөрвөн саналыг хүргүүлсэн. Тодруулбал, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх, ногдол ашиг хүртэх хугацааг наашуулж, 350 сая ам.долларын дэмжлэгийг гурван жилийн хугацаанд олгох, далд уурхайн зардлын 1,4 тэрбум ам.доллароос менежментийн төлбөр авахгүй байх зэрэг саналыг тавьсан.

Үүнтэй холбоотойгоор хоёр тал хэлцэл хийж буй. Энэ талаар Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатараас тодрууллаа.

-Өчигдөр  Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй уулзсан. Уулзалтаар ямар шийдэлд хүрэв? 

-Өчигдөр “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, Хөрөнгө оруулалтын захирал Речард нарын хүмүүс ирсэн. Хэрвээ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй тохиолдолд Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, 2019 оны УИХ-ын 92 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Өчигдөр ажлын хэсэг энэ шаардлагыг тавьсан. Хөрөнгө оруулагч тал анх удаа Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хүрээ хязгаарыг дараагийн уулзалтаар ярилцъя гэдэг зүйлийг хэлсэн. Өөрөөр хэлбэл, бүх заалтад өөрчлөлт оруулахгүй боломжгүй. Тиймээс эхний ээлжид өөрчлөлт оруулах хүрээ хязгаараа тогтоож, хэлэлцээрээ цааш үргэлжлүүлье гэж байгаа. “Рио Тинто”-гоос ирүүлсэн дөрвөн санал дээр манай тал сэтгэл хангалуун биш байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаас нааш энэ хэлцэл цааш үргэлжлэх боломжгүй байгаагаа маш тодорхой илэрхийлсэн. Маргааш хэлцэл үргэлжилнэ. Хэлцлийн зарим зүйлийг дэлгэрэнгүй ярихгүй гэж зөвлөлдсөн. Ажлын хэсэг хийж байгаа ажлаа Засгийн газар, УИХ-д танилцуулаад явж байгаа.

-Далд уурхайн бүтээн байгуулалтыг хэрхэх вэ?

-Айлын тал "Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоомооргүй байна. 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэл дээр Монголын талын ТУЗ-ийн гишүүд бидэнд зөвшөөрөл олгооч. Энэ тохиолдолд нэн тэрүүнд 700 саяас нэг тэрбум ам.долларыг Монгол Улсын Төв банк руу шилжүүлэхэд бэлэн байна" гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалтаа төлөвлөсөн буюу 2022 онд ашиглалтад оруулна. Ил болон далд уурхайгаас зэрэг олборлолт, борлуулалтаа хийгээд явахаар компанийн санхүүгийн байдал сайжирна гэдгийг хэлсэн. Бид ч бас далд уурхайн бүтээн байгуулалтыг дуусгах саналтай байгаа, дараагийн уулзалтаар илүү тодорхой болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18