Т.Аюурсайхан: Ч.Сайханбилэгийг яаралтай Монгол Улсад ирүүлж хэргийг нь эцэслэн шүүх ёстой

Л.Бямбажав
2021/10/27

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханаас Оюутолгой тойрсон цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр "Рио-Тинто групп манай талын 34 хувьд оногдох өрийн 70 хувийг нь төлөх, гурван жилийн хугацаанд 350 сая ам.долларын дэмжлэг олгох, ногдол авах хугацааг наашлуулах зэрэг санал тавьсныг хэвлэлүүдийн мэдээллээс харсан. Миний хувьд Монгол Улсын 34 хувьд оногдох өр гэдэгтэй санал нийлэхгүй. Хэрэв айлын талаас тавьсан өрийн 70 хувийг нь төлөх гэсэн саналыг нь бид хүлээж авбал нийт өрийг нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Мөн 350 сая ам.долларын дэмжлэг олгоно гэсэн нь хэтэрхий бага дүн. Цаана нь хөрөнгө оруулагч тал үүнээс хэд дахин ашиг хүртэж байгаа. Рио-Тинто групп Оюутолгойгоос хүртэх ашгаас аль хэдийн авсан гэж үздэг. Тийм учраас ирүүлсэн саналуудыг маш болгоомжтой авч үзэх ёстой. 

Хэрэв "Рио-Тинто группийн саналыг хүлээж авбал цаашид Оюутолгойн гэрээг огт хөндөхгүй байх үүргийг Засгийн газар хүлээнэ гэж би хувьд ойлгосон. 

Оюутолгойн үндсэн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлагатай. Хоёрдугаарт далд уурхайн бүтээн байгуулалт буюу Дубайн гэрээгээр Монголчууд их хэмжээний өрөнд орж, ногдол ашиг хүртэхээргүй болж байгаа. Дубайн гэрээний асуудал Захиргааны хэргийн шүүх дээр хууль бус гэдэг нь тогтоогдсон агуулгатай шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, энэ гэрээг хийх эрхийг олгосон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шийдвэр хууль бус гэсэн шийдвэр гарсан гэсэн үг. Үүнд гарын үсэг зурсан эрхмүүдийн үйлдэл нь мөн хууль бус гэсэн хууль эрхзүйн дүгнэлт гарсан. Тийм учраас Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй энэ төсөлд буюу Дубайн гэрээ хууль бус хийгдсэн гэж  Монгол Улсын шүүхээс тогтоосон. Тиймээс 34 хувьд оногдох өрийг хүлээн зөвшөөрч болохгүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яаралтай Монгол Улсад авчирч хэргийг нь шүүх эцэслэн шүүх ёстой. Мөн үндсэн гэрээнд олон асуудал бий" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18