Лхагва гараг бүрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн урлаг соёлын арга хэмжээг 50 хувийн үзэгчдийн дүүргэлттэй нээх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УОК болон сайд нар НЗДТГ-т хүргүүлсэн гэдгийг танилцууллаа. Мөн УОК-той 2500 аж ахуйн нэгж хариуцлагын гэрээ байгуулсан байгааг шинэчлэх шаардлага үүссэн гэдгийг хэллээ. Одоогоор манай улс улбар шар түвшинд байгаа. Харин иргэдийн 50 хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал шар түвшинд шилжүүлэх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна