Ж.Сандагсүрэн: Номын сангийн тоог нэмэх, номын санчдыг чадваржуулах хэрэгтэй

М.Төгөлдөр
2021/10/27

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Койниг нар Сонгинохайрхан дүүргийн номын сангуудын нөхцөл байдал, цар тахлын нөхцөлд хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаатай танилцлаа. Тус дүүргийн 2, 8, 15, 19 дүгээр хороонд бичил номын сан байгуулсан. Азийн сангаас “Азийн ном” төслийн хүрээнд олон ажил хэрэгжүүлсэн бол энэ удаад 0-5 насны хүүхдүүдэд зориулсан номын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Номын сангийн тоог нэмэхээс гадна номын санчдыг чадваржуулах, номын шинэчлэлийг цаг алдалгүй хийх, номын сангийн үйл ажиллагааг тогтворжуулах хэрэгтэй. Номыг үзвэр болгон тавихаас татгалзаж, хэрэглэж байх ёстой. Хэдийгээр цар тахлын үед номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо цөөн байгаа ч хэрэгтэй хүнд нь хэрэгтэй номыг өгч үйлчлэх нь чухал. Түүнээс гадна номын санчдыг тогтвортой ажиллуулж, номд дурлагч хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Номын сан гэдэг бол гэртээ байгаа шиг тохь тухтай орчин байх ёстой. Бид нийслэлийн бусад дүүрэгт ч ийм бичил номын сангууд байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Номын сангаар үйлчлүүлэгч хүүхдүүдэд хүссэн номоо гэрээр унших боломжийг олгож, карт нээн бүртгэлжүүлж байгаа гэдгийг номын санчид хэлсэн юм. Номын сангийн байранд зөвхөн ном уншаад зогсохгүй зорилтот сургалт, хүүхэд, залууст зориулсан олон үйл ажиллагаа явуулах боломжтой. Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах номын сангийн хувьд цар тахлын өмнө тогтмол сургалт явуулдаг байсан байна. Халдварын тохиолдол буурч, аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхээр сургалтаа үргэлжлүүлэх бүрэн боломжтой аж.     

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18