Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ой тохиож байна

М.Төгөлдөр
2021/10/27

Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэний 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэндчилгээнд, Элэг нэгт монголчууд та бүхэндээ Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан халуун мэндчилгээ дэвшүүлье. Хүн төрөлхтний түүхэнд үнэлж баршгүй их гарз хохирол учруулж олон сая хүний эрдэнэт амийг хөнөөсөн Дэлхийн II дайны өтгөн манан бүрэн арилж амжаагүй байхад дайны хөлд нэрвэгдсэн улс орнууд ашид мөнхийн энх тайвныг эрэлхийлж, гамшигт аюулыг дахин давтахгүйн төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллагыг 1945 оны 10 дугаар сарын 25-нд эмхлэн байгуулж байсан. Хэдийгээр дэлхийн улс орнууд түүх соёл, зан заншил, улс төр-эдийн засгийн тогтолцоо, хөгжлийн түвшний хувьд ихээхэн ялгаатай ч хүн төрөлхтөн бол нэгэн айл гэр гэдгийг НҮБ илтгэн харуулж байдаг. Монгол Улс энэ өнөр өтгөн айлын 101 дэх гишүүнээр элсэн, бүрэн эрхт, туурга тусгаар улс гэдгээ дэлхий нийтэд тунхаглан зарласны 60 жилийн түүхт ой нь Монголчууд бидний хувьд бахархалт өдөр мөн.

Нэгдсэн Үндэстний Байгууллага нь том, жижиг, хөгжингүй, хөгжиж буй гэлтгүй бүх улс тэгш эрх, ижил оролцоотой байх суурь зарчим дээр үндэслэн байгуулагдсан билээ. Иймд далайд гарцгүй, хүн ам цөөнтэй, хөгжиж буй манай орны хувьд тус байгууллагын гишүүнээр элссэнээр бусад улс оронтой ижил эрх, тэнцүү үүрэг хүлээж, дэлхийн тавцанаа нийт хүн төрөлхтний сайн сайхан, энх тайвны төлөө дуу хоолой, байр сууриа илэрхийлэх боломжтой болсон. Энэ боломжийг өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улс бүрэн ашиглаж НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг үнэнчээр даган мөрдөж, тус байгууллагын үйл ажиллагааны тулгын 3 чулуу болох олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин бэхжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж ирсэн. Монгол Улс эдүгээ дэлхийн 193 улстай дипломат харилцаа тогтоон, олон улс, бүс нутгийн Засгийн газар хоорондын 80 гаруй байгууллагад гишүүнээр элсэж, олон улсын 290 гаруй гэрээ, конвенцид нэгдэн ороод байна.

Энэ завшааныг ашиглан НҮБ-ын системийн байгууллагуудын тусламж, дэмжлэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэе. Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөртэй уялдуулан баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогынхоо хүрээнд 2021-2024 онд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг “Цахим Монгол” нэгдсэн платформд оруулж, цаашлаад төрийн бүх үйлчилгээг цахимжуулж “Дижитал үндэстэн” болох зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-тай нягт хамтран ажиллах болно" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 15 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 17 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 17 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 18 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 18 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27