СХД-т хууль бусаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахаар боллоо

М.Төгөлдөр
2021/10/26

Иргэдээс ирсэн гомдлын дагуу манай сурвалжлах баг СХД-ийн 32 дугаар хороо хуучнаар 22 товчоо явах зам дагуу хууль бусаар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон газрыг сурвалжилсан билээ. Монгол улсын авто замын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан зүйл заалтыг зөрчин олгогдсон уг газар нь 2008 онд анх ашиглалтын эрхтэйгээр олгогдож улмаар Газрын тухай хууль зөрчиж ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлэлгүй 14 жил болоход газрын эрхийг цуцлах байтал дахин 15 жилийн хугацаатайгаар 2028, 2033 он хүртэл эзэмшихээр сунгагдсан байсан юм. Харин бид ийнхүү хууль зөрчин олгодсон газрыг сурвалжилснаар үр дүнд хүрч СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай газар эзэмших эрхтэй иргэнд газраа чөлөөлөх тухай мэдэгдлийг энэ сарын 22-ны өдөр хүргүүлж хариу тайлбарыг 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор ирүүлэхийг шаардсан байна. Мөн Нийслэлийн газрын албанаас уг газрыг цуцлах саналыг СХД-ын Засаг даргад хүргүүлсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 15 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 16 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 17 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 17 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 18 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 18 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27