Пфайзер вакцины хадгалалтын хугацаа ЕСӨН сар болж сунгагджээ

Л.Бямбажав
2021/10/26

Пфайзер үйлдвэрлэгчийн BNT162b2 /Комирнэти/ вакцины хадгалалтын хүчинтэй хугацааг 6-9 сар болгож сунгасан шийдвэрийг ДЭМБ-аас 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр гаргажээ.

Дээрх шийдвэр нь АНУ болон Европын Холбооны Улсад үйлдвэрлэж КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн улс орнуудад түгээгдсэн,  шошго дээрээ “2022 оны гуравдугаар сарын төгсгөлд хадгалах хугацаа дуусах”-аар бичигдсэн Пфайзер вакцины бүх цувралд хамаатай юм байна. Энэхүү шийдвэрийн дагуу вакциныг ‑90°C -ээс ‑60°C-ийн хэт гүн хөлдөөгчөөс ил гаргахгүй, гэсгээхгүй нөхцөлд бүтээгдэхүүнийг хэт гүн хөлдөөгчид тасралтгүй есөн сарын туршид хадгалах боломжтой болжээ. 

Түүнчлэн дээрх шийдвэр нь 2021 оны зургадугаар сард үйлдвэрлэсэн цувралуудад мөн нөхөн үйлчлэх юм байна. Өнөөдрийн байдлаар хамгийн цаад тал нь 2022 оны гурван сард хүчинтэй хугацаа дуусах шошго бүхий бүтээгдэхүүнүүд дэлхийн улс орнуудад түгээгдсэн байгаа ба тэдгээрийн хүчинтэй хугацаа мөн 3 сараар сунгагдаж байна.

 Жишээ нь, 2021 оны 12 дугаар сарын 31-нд дуусах хугацаатай вакциныг хэт гүн хөлдөөгчид хадгалах хугацаа нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусна гэсэн үг.

Пфайзер үйлдвэрлэгчийн зүгээс энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн үйлдвэрлэх дараа дараачийн цувралын бүтээгдэхүүнүүд дээрээ хадгалалтын хугацааг есөн сар болгосон шинэчилсэн шошгоо хэвлэх эхлэх юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18