"эрдэнэс тавантолгой" хк чингэлэг тээврийн менежментийн 60 хувийг хариуцан ажиллана

М.Төгөлдөр
2021/09/11

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ТУЗ-ийн гишүүн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт нарын холбогдох хүмүүс 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминал болон Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминалын ажлын явцтай танилцсаны дараа Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтоор ахлуулан, ГЕГ-ын чингэлэг терминал хариуцсан ажлын хэсэг хуралдав. 

Хурлаас Терминал төвийн өмчлөлийг хууль ёсны дагуу Боомтын онц бүрэн эрхт захиргаанд хариуцуулан өгөхөөр болж, менежментийн 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, 15 хувийг Орон нутгийн Тавантолгой ХК, 25 хувийг  “Энержи Ресурс” ХХК  хариуцан ажиллахаар шийдвэрлэлээ. 
 
Мөн хурлаас ирэх Засгийн газрын хуралдаанд Гашуунсухайт боомтын Чингэлэг тээврийн терминалын асуудлыг гишүүдэд танилцуулж шийдвэрлүүлэхээр болов. 

ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлж байгаа томоохон  төслийн нэг нь төмөр замын төсөл болохыг онцолж, эдийн засгийн үр өгөөжийн талаар мэдээлэл солилцов. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт нь нийт 6 зөрлөг 2 өртөөтэй баригдах бөгөөд нийт /дэлгэмэл урт/ 312.8 км төмөр замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг угсраад байгаа аж. 

Одоогоор Гашуунсухайт өртөөний хэсгийн газар шорооны ажил 88.9%, ачилтын тойргийн газар шорооны ажил 100% бүрэн дуусч, эрчим хүч, цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4%-тай, дохиолол холбооны ажил 15.6%-тай үргэлжилж байгаа бөгөөд  төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх оны 07-р сард ашиглалтад орно. Мөн хөндлөн тэнхлэгийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Гашуунсухайтын төмөр холбох ажил газар шорооны ажлаар эхлээд явж байгааг энэ үеэр танилцууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 10 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 11 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 12 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 12 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 12 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 13 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27