Х.Нямбаатар: 'Рио Тинто'-гийн тавьсан манай зээлийн 70 хувийг тэглэх саналыг хүлээж авахгүй

Л.Бямбажав
2021/10/26

Рио-Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт дөрвөн асуудлаар зөвшилцөх саналыг хүргүүлжээ. Тодруулбал, Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох 2.3 тэрбум ам.долларын зээлийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх санал тавьжээ. 

Энэ талаар Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж буй  ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр "Өчигдөр "Рио Тинто" группээс дөрвөн асуудал бүхий саналыг Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн.

Нэгд, Монгол Улсад ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэдэг санхүүгийн тооцоолол хийсэн. Энэ нь манай Засгийн газрын 34 хувьд бичигдсэн 1.4 тэрбум ам.долларын өртөг бүхий өрийн бичилт хийгдсэн. Энэ өрийн бичилт нь 2009 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд буюу 12 жилд хүү, нийлмэл хүүгийн хамт бодогдоод 2.3 тэрбум ам.долларын өртэй болсон. 2051 он болоход энэ өр 22 тэрбум төгрөг болно. Тиймээс "Рио Тинто өнөөдрийн ханшаар  тооцож,  2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувь буюу  1.6 сая ам.долларыг тэглэх санал тавьсан. Ингэснээр ногдол ашиг, цаашлаад ААНОАТ, санхүүгийн тооцоолол наашлах боломжтой гэсэн саналыг ирүүлсэн.

Хоёрдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хойшилсон нь цар тахлын үед сөрөг үр дагаврыг авчирч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газарт далд уурхайн бүтээн байгуулалт цаг хугацаандаа ашиглалтад орсон бол авах байсан татвар, орлого зэрэг олон зүйлээр хохирч байна гэдгийг өмнө нь захидалдаа ирүүлж байсан. Үүнтэй холбогдуулж 1 их наяд буюу 350 сая ам.долларын дэмжлэг үзүүлье гэсэн саналыг ирүүлсэн. Энэ мөнгөө гурван жил дараалан шилжүүлж, ногдол, татварт хамаарагдахгүй гэдгийг тодотгосон байсан.

Гуравдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 5.4 тэрбум ам.доллараар төлөвлөсөн байсан. Цаг хугацааны хувьд зардлын хэтрэлт нэмэгдсэнд Рио-Тинто хүлчил өчиж, 5.4 тэрбум ам.доллараас дээш зардал хэтэрсэн хэтрэлтэд менежментийн төлбөр авахгүй байх, 2028 он хүртэл далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор 2028 оны хүртэлх хугацаанд баталгааны 1.9 хувийн шимтгэлийг авахгүй зогсоох саналыг ирүүлсэн.

Дөрөвдүгээрт, засаглалаа сайжруулъя. Ингэснээр бүтээн байгуулалтын ажил илүү урагшилна. Хөрөнгө оруулагчдаас далд уурхайн бүтээн байгуулалтын зардлаа авах боломжийг Монгол Улсын Засгийн газар хангаж өгнө үү гэсэн захидлыг ирүүлсэн.

Хэлэлцээ тодорхой түвшинд урагшилж байгаа. Гэхдээ бидний хүссэн үр дүнд хүрээгүй байна. Бидний гол хүсч байгаа зүйл бол УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх буюу хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах явдал юм” гэлээ.

Дээрх дөрвөн саналыг хүлээж авах эсэхийг тодруулахад, тэрбээр ажлын хэсгийн хуралдаанаараа авч хэлэлцээд Ерөнхий сайдад танилцуулна. Өмнө нь тавьсан саналуудаа бид дахин тавина гэсэн байр суурьтай байна" гэдгийг тодотгов. 

Өөрөөр хэлбэл, дээрх саналууд нь хангалтгүй бөгөөд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаас өөр саналыг Засгийн газар хүлээж авахгүй аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 5 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 6 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 7 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 7 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 23 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 23 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27