​Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Миний хүү Хөгжлийн банкинд байгуулагдсан цагаас ​нь хойш ажиллаж байна

Л.Бямбажав
2021/10/22

УИХ-ын нэгдсэн чуулганаар төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Ирэх жилд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь нийгмийн эрүүл мэндийн хямрал бүрэн илааршаагүй, эдийн засаг, санхүүгийн хүндрэлээс сэргэж буй үед боловсруулагдаж байна. Иймд эдийн засгийн сэргэлтийг дэмжих, дунд хугацааны тогтвортой байдлыг хангах, түүнтэй уялдуулсан бүтцийн өөрчлөлтийн бодлогыг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилтуудыг дэвшүүлж байна. 

  • Эдийн засгийн өсөлт: Монгол Улсын Засгийн газар, Төв банкнаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор багц бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ. Ирэх онд эдийн засаг 5.9 хувиар өсөхөд уул уурхайн бус салбарын сэргэлт голлох нөлөөг үзүүлнэ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого дотоод эрэлтийг дэмжинэ. 

  • Инфляц: Эдийн засгийн сэргэлт, гадаад, дотоод нийлүүлэлтийн хүчин зүйлс инфляцад нөлөөлж байгаа хэдий ч ирэх онд Төв банкны зорилтын орчимд тогтворжих хүлээлт хэвээр байна. Ирэх оны 4 дүгээр улирлын дундаж инфляц 6.9 хувь байх хүлээлттэй байгаа бөгөөд цаашид инфляцыг 6%-ийн голчтой +/-2 хувийн интервалтай түвшинд тогтворжуулах дунд хугацааг харсан мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. 

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:  

Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүү гээд байсан. Энэ үнэн үү. Хэрвээ үнэн бол ёстой болохгүй асуудал ш дээ. Ашиг сонирхлын зөрчилтэй холбогдоно. Хөгжлийн банкинд шалтгалт хийж, тайлагнадаг газар чинь Монголбанк. Хөгжлийн банк дампуурсан шалтгааныг тантай холбож харах сонирхлын зөрчил болж хувирна.

-Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 

Манай хүү Б.Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан цагаас мэргэжилтнээс ажиллаж байгаад  сая шинээр томилогдсон удирдлагын багт нэг газрыг нь төлөөлөхөөр томилогдсон байна лээ. Монголбанк бол Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй. Хяналт, шалгалт явуулж байгаа банкны гаргаж байгаа шийдвэрт нь нөлөөлдөггүй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18