"Орон нутгаас ирсэн иргэд эмнэлгээр явахдаа 10-20 хүн дагуулж халдварын тархалтыг улам нэмэгдүүлж байна"

Л.Бямбажав
2021/10/22

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хуралдаанаар холбогдох албаныхан коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Хэдийгээр иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч дархлаажуулалтын хамрагдалт муу байна гэдгийг Эмнэлзүйн зөвлөх багийн гишүүн, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир онцоллоо.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд манай эмнэлэг 1800 гаруй халдвартай иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн. Нийт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 18-20 хувь нь нэн хүнд өвчтөн байна.

Нөхцөл байдал хүнд хэвээр, нас баралт төдийлөн буурахгүй байна. Үүний нэг шалтгаан нь архаг, суурь өвчтэй хүмүүсийн дархлаажуулалтад хамрагдалт нь хангалтгүй, мөн иргэд олон нийтийн газраар явж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахгүй байгаатай холбоотой юм.Иргэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй байгаа нь ажиглагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагад нэг хүн оношилгоо шинжилгээнд хамрагдахад 4-5 хүн дагах, орон нутгаас ирээд үзүүлж буй хүнийг 10-20 хүн дагах асуудал өдөр тутамд эмнэлгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа.  Эмнэлэг бол эрүүл мэндийн байгууллага,халдвар тархах хамгийн эрсдэл өндөртэй орчин. Иймээс эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ аль болох цөөхүүлээ, нэн шаардлагатай хүнээ 1-2 хүн дагаж явах, хэвтэн эмчлүүлж буй хүмүүстээ онцгой анхаарч гурав дахь тунд хамруулах, ялангуяа архаг суурь өвчтэй, 65-аас дээш насны, эрсдэл өндөртэй хүмүүс гурав дахь тунд зайлшгүй хамрагдах шаардлагатай байгааг" тэрбээр уриаллаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 36 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18