У.Мөнх-Эрдэнэ коронавирусийн халдвар авч, боксын ДАШТ-нийг орхилоо

Л.Бямбажав
19 цагийн өмнө

Олон улсын боксын холбоо( AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 25-нд Серби улсын нийслэл Белград хотод эхэлнэ.108 орны 600 гаруй тамирчид 13 жинд өрсөлдөх тэмцээнд манай улсаас есөн тамирчин оролцохоор энэ сарын 16-ны өдөр эх орноосоо мордсон. 

ДАШТ-ний 75 кг жинд Монгол Улсаа төлөөлөн У.Мөнх-Эрдэнэ оролцохоор эрхээ авсан боловч харамсалтай нь коронавирусийн халдвар авч тэмцээндээ оролцох боломжгүй болжээ. Тэрбээр өчигдөр  эх орон руугаа буцжээ. 

 Мэдээллийг бататгахаар Монголын боксын холбооны Дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энхээс тодруулахад, тэрбээр "Тамирчид цугларлалтаас буусны дараа тэмцээнд явах хүртлээ бүгд зочид буудалд тусгаарлалтад байсан.Энэ үеэр У.Мөнх-Эрдэнэ дур мэдэн гэртээ харьсан байсан. Өчигдөр Белград хотоос Монгол руу буцсан" гэлээ.

 Тамирчид Эрдэнэтийн "Сэлэнгэ" амралтын баазад бэлтгэлээ хангасан билээ. 39 настай боксчин У.Мөнх-Эрдэнийн хувьд энэ удаагийн эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сүүлийн боломж нь байсан гэж хэлж болно. Тэрбээр Азийн аваргын алт, мөнгө, хүрэл, ДАШТ-ний хошой хүрэл, Лондонгийн олимпийн хүрэл медальтай юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18