Дөрвөн тэрбум төгрөг нэхсэн эсэх асуудлаар хоёр ЖАВХЛАН-ийн тайлбар

М.Төгөлдөр
2021/10/19

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан төрийн ордны өмнө суулт зарлаад тав хонож байна. Тэрбээр уг суултыг хийхээсээ өмнө Сангийн сайдтай уулзаж, Засгийн газрын ажлыг "Хамаг монгол" төслөөрөө орон даяараа сурталчилж, өгье. Үүнд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг тавьсан эсэхийг  Сангийн сайд Б.Жавхлангаас тодруулахад тэрбээр " Тийм уулзалт болсон нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил бид УИХ-д хамтарч ажилласан. Цар тахлын энэ үед урлаг соёлын салбарынхан болон аялал жуучлал хүнд цохиолтод байгаа.Энэ хүрээнд бидний уулзалт болсон. 

Орон даяар урлаг, уран сайхны тоглолт хийхэд зориулж дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухайгаа хэлж, Засгийн газар хамтрах боломжтой эсэхийг ярьсан. Төсвийн хувьд үнэхээр боломжгүй учраас С.Жавхлан бухимдсан. Иймэрхүү ажлууд зохион байгуулна гэдгээ ч өөрөө хэлж байсан. Үнэнийг хэлэхэд, жагсаал хийнэ гэж ярьж байсан нь ажил хэрэг болно гэж бодоогүй. Бид төсвөөс урлаг уран сайхныг санхүүжүүлэх боломжгүй. Тийм л зүйл болсон" гэдгийг хэлсэн бол УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан "Хэрвээ би мөнгө нэхсэн бол аль хэдий нь тэр мөнгөө гудамжаар цацсан байгаа. Энэ хүмүүс айгаад надтай тийм зүйл ярьж чадах ч үгүй. Хэрвээ үнэхээр хэлж байгаа шиг бол нотлох хэрэгтэй. Тухайн үед эд чинь 32/33-аараа хуваагдсан байсан биз дээ. Эд нарын хоорондын хэрүүл.  Бие даагч гишүүн байсан би ямар хамаатай юм. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёрыг жинлээд тавихаар тухайн үед надад яаж харагдаж байсан бэ гэхээр улс төрийн шийдвэр гаргах гэж байгаа хүний хувьд У.Хүрэлсүх нь арай дээр юм уу, арай нэг Монгол гэсэн элэгтэй юм уу даа гэж харагдаж байсан. Тийм болохоор би У.Хүрэлсүх гэж нөхрийг дэмжээд, улс төрийн шийдвэр гаргаж байсан юм. Би мөнгө нэхээхгүй" гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18