Намын эсрэг ажилласан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Ардчилсан намаас хөөлөө

М.Төгөлдөр
2021/10/14

УИХ дахь АН-ын гишүүн Ц.Тувааныг АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаагаар хасч буй талаар тус намын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллээ.

Тэрбээр "Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооноос өнөөдөр надад мэдэгдэл ирүүллээ. Тус мэдэгдэлд Ардчилсан намын Үндэсний дүрмийн хорооны 2021 оны дөрөвдүгээр сарын 24-ны 06 дугаар тогтоолоор Ардчилсан намын гишүүн Ц.Туваан нь намын үндсэн дүрмийн 3.7.1, 3.7.3, 3.7.5, 3.7.6 дахь заалтаар хүлээсэн намын гишүүний үүргээ биелүүлээгүй тул ёс зүйн хариуцлага тооцож, үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл ахин гаргахгүй байхыг сануулсан. Гэтэл Ц.Туваан нь дахин үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа явуулсан тул Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 26 дугаар тоот тогтоолоор дүрмийн дагуу намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хасах, сахилгын шийтгэл хүлээлгэж байна. Мөн Монгол Улсын их хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31--ний хоёр дахь хэсэгт “Бүлэгт зөвхөн тухайн нам эвслээс албан ёсоор нэр дэсшсэн сонгогдсон гишүүд орно” гэж зохицуулсан байдаг. Иймд Иймд УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүд АН-ын хурал болон бие даан гаргах шийдвэрт оролцох боломжгүй ” гэх мэдэгдлийг авлаа.

Тэгэхээр Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын УИХ-дахь бүлгийн даргын хувьд би хуулийг дагаж мөрдөх болно. Ингээд шийдвэрийн дагуу Ц.Туваан гишүүн Ардчилсан намын бүлэгт байх боломжгүй боллоо. Мөн үүнээс цааш УИХ-д бие даан орж ирсэн Н.Алтанхуяг гишүүн, С.Ганбаатар гишүүн Ардчилсан намын бүлгийн шийдвэр, хуралд оролцох боломжгүй болжээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан нь дүрмээр хүлээсэн АН-ын гишүүний үүргээ биелүүлээгүй тус ёс зүйн хариуцлага тооцож Үндсэн дүрэм зөрчсөн үйлдэл дахин гаргахгүй байхыг сануулсан арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 4-нд авч байжээ. 

Үндсэн дүрмийн хорооны энэ оны наймдугаар сарын 30 ны өдрийн тогтоолоор Ц.Туваан намын эсрэг үйл ажиллагаа удаа дараа явуулсныг тогтоон намаас хасах шийдвэрийг гаргасан байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18