Тасалбар нь 570,000₮ - 860,000₮ үнэтэй “MOSCOW CABARET” dinner show Шангри-ла зочид буудалд тоглогдоно

М.Төгөлдөр
2021/10/14

Аравдугаар сарын 27, 28ны өдрүүдэд Лондон, Парис, Москва хотуудад тоглогддог мэргэжлийн Cabaret бүжгийн үзүүлбэрийг Москва хотоос найман хүний бүрэлдэхүүнтэй халуухан охидын хамтлаг Улаанбаатар хотод Шангри-Ла зочид буудлын их танхимд цөөн тооны үзэгчдэд хамгийн гоё хөтөлбөрийг ойроос хүртээл болгох гэж байна. Тасалбарын үнэ нь нэг хүний суудлаасаа хамаарч 570,000₮-860,000₮ төгрөг ний үнэтэй гэнэ.

Чанар гэдэг нэрийн хуудсаараа олонд танигдсан BRB компани энэ удаагийн шоуг зохион байгуулж байгаа юм байна.  Тус шоу тоглолтын орчин +21 тансаг зэрэглэлийн эротик уур амьсгалыг зочдод бүрдүүлсэн байхаараа онцлог гэсэн.

Тэр ч утгаараа энэ удаад үзэгчдийг дахин нэг удаа алмайруулахаар Европ-ийн томоохон хотуудын казино 5 одтой зочид буудлын их танхимуудад VIP шоу үзүүлбэр үзүүлдэг топ бүжигчдийг урилгаар Монголд авчрахаар бэлтгэл ажлаа хангасан байна. Эдгээр бүжигчид нь нийт 14-15 үзүүлбэртэй ба үүнээс тус үдэш өөр газар тоглогдож байгаагүй 6 тусгай үзүүлбэрийг шинээр бэлдэж ирж байгаа юм байна.

Эдгээр бүжгийн хамтлаг Улаанбаатар хотод 10 сарын 27,28ны өдрүүдэд 2 өдрийн тоглолт хийгээд буцна. Мөн Макаогийн 5 одтой зочид буудал, Токиогийн Дисней Ланд зэрэг газруудад дуулдаг дуучин бүсгүйг урилгаар авчирах гэнэ.

Хөтөлбөрийн зах зухаас дурдахад тэд дэлхийн циркийн үзүүлбэр, амьд хөгжмийн хамтлаг, DJ сет болон Монголын чадварлаг уран бүтээлчдийг хөтөлбөртөө багтааж байгаагаар зогсохгүй Шангри-Ла зочид буудлын өнцөг булан бүрд Cabaret шоуны тансаг орчин бүрдүүлж Амстердам хотын Red Light Street-г бүдэг гэрэлд бүтээн халуухан охидоор чимж байгаа гэнэ шүү. Нэмж хэлэхэд шоунд оролцох хүмүүс маскарат масктай ирэхийг зөвлөж байгаа бөгөөд цөөн тооны зочдыг хүлээн авна гэсэн байна. Cabaret шоуны хувьд тусгайлан зассан  орчинд оройн зоог барингаа дэлхийн соёл урлагийн топ үзүүлбэрүүдийг амьд орчинд үздэгээрээ энэ шоуны онцлог бөгөөд дэлхийн улс орнуудад тэр дундаа нийслэл хотод нь зайлшгүй байх шоу гэж үздэг байна.

Өнгөрсөн сард BRB компани нь үндэсний соёл амралтын хүрээлэнд Digital Nation үзэсгэлэнгийн төв тайзыг хийж Монгол улсад анх удаа олон зуун Дрон хөөргөж агаарын гэрлийн шоу амжилттай үзүүлж олон ч хүнийг гайхшруулахын сацуу нэлээн шуугиан дэгдээгээд амжсан. Харин энэ удаад тэд Дэлхийн хэмжээний шоу бүжгийн хамтлагийг Улаанбаатар хотод авчрахаар бэлдсэн бололтойдог шүү. Тасалбарын захиалгыг зөвхөн 8306-6767 дугаараар авч байгаа аж. Тус тоглолтын ерөнхий продюсер Ж.Энхжаргалан цахим хуудсандаа саяхан: Аваад ирэхээр боллоо шүү! Дээд зэрэглэлийн гоёмсог Европ хүүхнүүдийг ойроос тольдох боломжийг танд бид бэлэглэж байна. Орос хэлтэй шоугаа үзвэл давуу тал болно гэж хошигноод амжсан нь олны анхаарлыг их татсан билээ.

Шторк: https://www.facebook.com/brbevent/posts/4794373047263441 Онлайн тасалбар захиалга: https://shoppy.mn/products/cabaret-show-27

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18