Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нутагтаа "Баярлалаа" нэртэй урлагийн тоглолт зохион байгуулж байна

Б.Хонгорзул
2021/10/13

Цар тахлын үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн иргэдэд зориулсан "Баярлалаа" нэртэй тоглолтыг  зохион байгуулж байна. Тодруулбал,  энэ сарын 8-нд Эрдэнэцагаан суманд, 10-нд Дарьганга суманд "Баярлалаа" тоглолт болсон байна. Тэгвэл өнөөдөр тус аймгийн Баяндэлгэр суманд өнөөдөр /2021.10.13/ өглөө 10 цагт энэхүү тоглолт болжээ.

 Тоглолт Сүхбаатар аймгийн зургаа дахь сумандаа үргэлжилж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү тоглолтод дуучин МУСТА Э.Төрмандах, Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Д.Осгонбаяр, Г.Отгонзул, М.Мөнх-Эрдэнэ Цахилгаан хөгжмийн Андууд хамтлаг тус тус оролцож байгаа аж. 

Бид энэ талаар  Сүхбаатар аймгийн Шуурхай штабаас тодруулахад, "Бидэнд энэ тухай мэдэгдээгүй тоглолт болж байгаа гэх мэдээлэл авсан. Тоглолт зохион байгуулахыг урьдчилан аймгийн Шуурхай штабт  мэдэгдэж байж үүнийг зохион байгуулах эсэхийг шийдэх байсан" гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18