Баянзүрх дүүргийн Төвийн бүсийн 7 сургууль Цахим танхимтай болно

М.Төгөлдөр
2021/10/08

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ИООНХХ, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр нар хамтран “Боловсролыг дэмжье” уриатайгаар Баянзүрх дүүргийн төвийн бүсийн /8,10,13,14,17/ дугаар хороодын Ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа багш, сурагчдын ажиллаж суралцах орчныг сайжруулах зорилгоор “Цахим Танхим” байгуулж хамтран ажиллахаар болж Санамч бичигт харилцан гарын үсэг зурлаа.

Төвийн бүсийн 8,10,13,14,17 дугаар хорооны сургуулиудын цахим танхим байгуулах санхүүжилтыг НИТХ-ын төлөөлөгч Д.Энхбаяр хувиаса шийдвэрлэж өгнө гэсэн юм. Тэрээр хэлэхдээ:

“Цар тахлын амаргүй үед төсвийн сахилга батыг хангах үүднээс зарим ажлууд удаашралтай байна. Гэсэн хэдий ч төлөөлгчийн хуваарь хойш суулгүй, өөрийн тойргийн сургуулиудын асуудлыг шийдвэрлэж байна. Цаашид иргэд, байгууллагуудын хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэх болно. Харин цэцэрлэг, сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн ирээдүйн боловсон хүчин бэлдэхдээ маш их хичээл зүтгэл гаргаж ажиллаарай! Бид хамтдаа Баянзүрх дүүргийн боловсролын салбарыг шинэчилж, шилдэг боловсон хүчин бэлдэж чадна” гэсэн юм.

Цахим танхим байгуулахаар болсон сургуулиудын багш, удирдлагуудын зүгээс ч мөн адил дээрх ажлыг дэмжиж байгаа бөгөөд цаашид багш ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжиж, эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулахыг хүслээ.

Баянзүрх дүүргийн төвийн бүс буюу /8,10,13,14,17/ дугаар хороонд өнөөдрийн байдлаар 7 Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18