Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль танхимын сургалтаар эхэллээ

М.Төгөлдөр
2021/10/08

Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Баянхонгор аймагт энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль өнөөдөр танхимын сургалтаар эхэллээ.

Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан оролцож, аймгийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага болон орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд дадлага сургуулилтад идэвхтэй оролцохыг үүрэг болголоо.

Танхимын сургалтыг ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа А.Алтанбагана “Гамшгаас хамгаалах менежмент” хичээлээр эхлүүлсэн юм.

Танхимын сургалтаар аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах 14 албадын удирдах бүрэлдэхүүн  “Гамшгийн менежмент, гэнэтийн ослын үеийн удирдлагын тогтолцоо, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээ, гамшгийн үеийн холбоо зохион байгуулалт, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал” сэдвээр онолын сургалтад хамрагдаж, цагийн байдлын өгөгдлийн дагуу бүлгээр ажиллана гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 4 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 6 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18