Аравдугаар сарын 9-11-нд согтууруулах ундаа худалдах болон соёл, урлаг, үзвэр, спортын арга хэмжээг хориглолоо

М.Төгөлдөр
18 цагийн өмнө

УИХ-ын 18 болон 28 дугаар тойрогт нөхөн сонгууль болох гэж байна. Сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 10-ны Ням гарагт явагдана.

Нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хорооны сонгогчид оролцож, саналаа өгнө.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2021 оны аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэх тухай Хотын даргын захирамж гарчээ.

ЗАХИРАМЖ: /Бүрэн эхээрээ/

2021 оны 10 сарын 04-ний өдөр                                     Дугаар А/753                                              Улаанбаатар хот

Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга  хэмжээний тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “а”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2021 оны 40 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улсын Их Хурлын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах (зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон санал авах байранд), хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай.

2.Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн санал авахтай холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг дор дурдсан байгууллага, албан тушаалтанд даалгасугай:

2.1.соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газар (Ж.Дамдинцэрэн), нийслэлийн Спортын хороо (Ж.Ганболд), холбогдох бусад аж ахуйн нэгж, байгууллагуудад;

2.2.гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад;

2.3.холбогдох хууль, журам, Сонгуулийн Ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням), нийслэлийн Эрүүл мэндийн газар (Б.Бямбадорж), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), дүүрэг, хорооны Засаг дарга нарт; 

2.4.сонгуулийн хороо, санал авах байрны гаднах замын хөдөлгөөнийг зохицуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ (Д.Одбаяр)-т, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээ, хаалт, хашилт байрлуулахыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ (Б.Галхүү)-т, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын хөгжлийн газар (Г.Баярсайхан)-т;

2.5.сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангаж ажиллахыг “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК (Р.Дагдан), “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК (Ч.Золбаяр), “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ (Ц.Төрхүү)-т, нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар (Ч.Сайханбаяр)-т; 

2.6.Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан нийслэл, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын ажилтан, албан хаагчдын тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, авто замын нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (С.Жавхлантбаатар)-т;

3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал), нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (С.Даваасүрэн), дүүргийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын  Захирагчийн ажлын алба (Т.Гантөмөр), Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (Т.Оюунчимэг)-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс (Г.Хонгорзул)-т тус тус үүрэг болгосугай.

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

                                    УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Д.СУМЪЯАБАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Уранбаяр 73кг-ын жинд "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 30 минутын өмнө
Сүхбаатар дүүргийн нутагт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хянан шалгаж байна 41 минутын өмнө
Баянхошуу, Шархад орчимд агаарын чанарын индекс бохирдолтой байна 57 минутын өмнө
"Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал" судалгааны үр дүнгийн уулзалт зохион байгуулагдлаа 1 цагийн өмнө
ЕБС-ийн дунд ангийн цахим хичээлийн холбооос 2 цагийн өмнө
ОБЕГ-ын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 97 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 2 цагийн өмнө
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн зам хүртэл 12.5 км авто зам барина 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна 2 цагийн өмнө
Ирэх онд Дорнод аймгийн бүх суманд 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгалаа 15 цагийн өмнө
Ерөнхий сайд СОР17 олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцлаа 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 15 цагийн өмнө
Төмөр замын газар чөлөөлөлтийн асуудлаар ажиллав 15 цагийн өмнө
Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан 23 цагийн өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена дахь олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдтэй уулзав 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 23 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ Өчигдөр
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална Өчигдөр
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 2025/12/06
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 2025/12/06