Ц.Нямдорж: Нийслэл, дүүргийн төлөөлөгч нарыг түлшний ажилд татаж оруул, бүх талаас хяналт тавь

Б.Хонгорзул
2021/10/07

Сайжруулсан шахмал түлшний 280 цэг 412 болж нэмэгджээ. “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлахаар болсон. Ажлын хэсгийн ахлагч нийслэлийн удирлагуудтай өргөтгөсөн хурал хийлээ. Энэ үеэр, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ажилгүй байгаа дүүргийн орлогч, иргэдийн хурлын төлөөлөгч нарыг ажилтай болгож түлшний ажилд татаж оруулахыг үүрэгдэв. Бүх талаас хяналт тавих хэрэгтэйг ч хатуухан санууллаа. Шахмал түлшний ажил бол зөвхөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ажил биш дүүргийн дарга нар, тухайн дүүргээс сонгогдсон төлөөлөгч нар ч анхаарч бүх талаас хяналтыг тавих ёстойг анхаарууллаа. Мөн түлш борлуулах цэгийн сонгон шалгаруулалтыг оройтуулж хийсэн нь алдаа болсныг сануулав. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг 280 байсан бол өнөөдөр 412 болж нэмэгджээ. Энэ 7 хоногийн сүүлээр 450 болно, цаашдаа 600 болгохоор бүх бэлтгэл ажлыг хангасныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан танилцууллаа. 

 НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “ Түлш борлуулах цэгүүдийн сонгон шалгаруулалтыг нэг өдрийн дотор хийж маргаашнаас нь шууд гэрээ байгуулж шуурхай ажиллаж байгаа” гэв. Мөн түлш борлуулах цэг ажиллуулж байгаа иргэдэд нийслэлээс урамшууллыг саадгүй өгч байгаа аж. Өвлийн оргил ачааллын үед 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцож дээрх асуудалтай холбоотойгоор  дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд  байгуулж,  өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн,  үүсэж буй асуудлыг  тухай бүрд нь  шийдвэрлэж ажиллахаар  боллоо.  Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 71,4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нь оргил ачааллын үед хагас сар, энгийн үед нэг сарын хэрэглээ юм. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш өнгөрсөн онд 3750 төгрөгөөр зарагдаж байсан бол Засгийн газраас шийдвэр гарч үнийг 75 хувь бууруулснаар нэг шуудай түлш 975 төгрөгөөр иргэдийн гарч хүрч байна. Түлшний үнэ хямд байгаа нь иргэд ихээр нөөцлөх шалтгаан болж байгаа тул гэр хорооллын иргэдэд түлшийг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс “сайн карт”-ны хяналтыг сайжруулахаар боллоо. Сайн картаар нэг өрх 7 хоногт 6 шуудай нүүрс авах эрхтэй юм.  Энэ нь өвлийн хүйтэн саруудад айл өрхүүдийн хэрэглээнд хүрэлцэхүйц хязгаар юм байна.

 

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 8 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 10 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 10 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 10 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 11 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 11 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 11 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27