Цагаачлалын асуудлаас болж Байдены рейтинг унаж байна

Б.Хонгорзул
2021/10/07

Америкчуудын зүгээс Ерөнхийлөгч Жо Байдены үйл ажиллагаанд өгсөн нааштай үнэлгээ хэзээ ч байгаагүйгээр унаад байгааг Квиннипэкийн их сургуулиас явуулсан санал асуулга харуулжээ.  Олон нийтэд танилцуулсан тус судалгааны үр дүнгээс үзвэл Байдены хийсэн ажлыг америкчуудын 53 хувь нь сөргөөр, ердөө 38хувь нь эерэгээр үнэлсэн байх юм. Үүний өмнө Квиннипэкийн их сургуулиас яг адил асуулга явуулахад америкчуудын 42 хувь нь Байдены хийсэн ажлыг эерэгээр үнэлж, харин 50 нь сөргөөр үнэлж байсан юм. Тэгэхээр Ерөнхийлөгч Байдены нэр хүнд нэлээд хурдацтай унаж байна гэсэн үг болж таарлаа.

 Гэхдээ америкчуудын зүгээс Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагаанд өгөх үнэлгээ улс төрийн үзэл бодлоос нь ихээхэн хамаарч байгааг судлаачид онцолсон байна. Тодруулбал, Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 94 хувь нь Байдены ажилд сөрөг үнэлгээ өгсөн бол Ардчилсан намыг дэмжигчдээс ердөө 10 хувь нь сөрөг үнэлгээ өгсөн байна. Гэхдээ л аль нэг намыг дэмждэггүй, төвийг сахигчдын дундаас Ерөнхийлөгчийг дэмжигчдийн эзлэх хувь ердөө 32 байгаа нь улсын дунджаас ч доогуур байгаа хэрэг болж таарчээ. Харин 60 хувь нь сөрөг үнэлгээ өгчээ.

 Ерөнхийлөгч Байдены хэрэгжүүлж байгаа зүйлсийн дотроос цагаачдын талаар явуулж буй бодлогод хамгийн ихээр дургүйцэж байгааг асуулга харуулжээ. Сүүлийн үед Америкийн өмнөд хил дээр Гаитийн олон арван мянган цагаачид бөөгнөрч, тэдэнд оршин суух зөвшөөрөл олгохоор болсон нь америкчуудын дургүйцлийг хамгийн ихээр хүргэсэн байна. Ерөнхийлөгч Байдены цагаачлалын бодлогод америкчуудын 67 хувь нь сөрөг үнэлгээ өгч ердөө 23 хувь нь нааштай гэж үзээ.

 Үүнээс гадна Афганистан дах үйл явдал Ерөнхийлөгчийн рейтингийг унагах бас нэг гол шалтгаан болж. Асуулгад оролцсон америкчуудын 28 хувь нь Афганистаны талаар явуулж байгаа Байдены бодлогыг дэмжсэн бол 50 хувь нь АНУ-ыг Афганистанд тодорхой тооны цэргийн хүч үлдээх ёстой байсан гэж үзсэн байна. Харин 15 нь Афганистанаас цэргээ гаргах хэрэггүй байсан гэж үзсэн байна. 

Эцэст нь асуулгад оролцсон америкчуудын 72 хувь нь АНУ дах эдийн засгийн байдалд сэтгэл дундуур байгаагаа мэдэгджээ.

Эндээс Ерөнхийлөгч Байдены багаас байдлыг өөрчлөхийн тулд авч хэрэгжүүлэх ёстой чиглэлүүд аяндаа урган гарч байгаа юм. Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 94 хувь нь Байдены үйл ажиллагаанд сөрөг дүгнэлт үзүүлж, мөн цагаачлалын бодлогыг нь америкчууд дийлэнхдээ эсэргүүцэж байгаа байгаа явдал санааг нь хамгийн ихээр зовоож байгаа аж. Иймд хоёр жил гаруйн дараа болох сонгуульд бэлдэх арга хэмжээг эртнээс авч эхэлсэн гэж зарим шинжээч мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, Өмнөд хилийг даван орж ирсэн цагаачдыг Бүгд найрамдах намыг дэмжигчид дийлэнх олонх болдог мужуудад хүчээр суурьшуулж эхэлсэн гэж байна. Жишээлбэл, Афганын дүрвэгчид, Гаитийн цагаачдыг Техас гэх мэт мужуудад олноор нь суурьшуулах болж. Ингэснээр ирээдүйн сонгуулиар Ардчилсан намын авах саналын тоог нэмж байгаа юм байна. Мөн Трампын талыг баримтлагчдыг зүйл бүрээр хавчих, нийгмийн амьдралаас түлхэн гарах арга хэмжээг тууштай авсаар байна. Жишээлбэл, Трампын талд ажиллаж байсан хүмүүсийн шүүхэд дуудах, Конгресст дуудаж мэдүүлэг авах, ажлаа нь халах гэх мэт арга хэмжээ авсаар байна. Мөн Оросыг сонгуульд оролцож байгаа гэх мэт яриа огт тасрахгүй байгаа нь үнэн хэрэг дээрээ Трампын эсрэг чиглэсэн, түүнийг дэмжигчдийн хүрээг багасгахад чиглэсэн алхам гэж шинжээчид үзсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18