Санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилт явууллаа

М.Төгөлдөр
2021/10/06

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгсэл, программ хангамжийг сонгууль бүрийн өмнө урьдчилан туршиж, хэсгийн хорооны байран дээрээс санал тоолох төхөөрөмжийн өгөгдлийг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт нэгэн зэрэг дамжуулан сонгуулийн үйл ажиллагааны бэлэн байдлыг шалган баталгаажуулдаг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн санал хураалтад ашиглах санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилтын ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатарын цагаар 12:00 цагт сонгуулийн бүх хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу амжилттай явуулав.

Сонгинохайрхан дүүргийн 59, Хэнтий аймгийн 89 хэсгийн хорооны нийт 212 санал тоолох төхөөрөмжөөс Сонгуулийн Ерөнхий хорооны төв серверт өгөгдөл дамжуулах туршилтын ажиллагаанд сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүнээс гадна сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг байлцууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны байран дээр МҮОНРТ, ТВ-25, С1, Өлзий ТВ, SBN, ETV телевиз, MPA мэдээллийн агентлаг, Gogo.mn, Tovch.mn, Tug.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид ажилласан байна.


Өгөгдөл дамжуулах туршилтаар санал тоолох төхөөрөмжүүд хэсгийн хороо тус бүрт иж бүрдэл бүрэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад механик гэмтэл авсан эсэхийг шалгахаас гадна төхөөрөмжийн саналын хуудас унших, үр дүнгийн тайлан хэвлэх, өгөгдөл дамжуулах ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг болон үр дүн дамжуулж буй сүлжээний найдвартай байдлыг туршиж байгаа нь мэдээллийн технологийн даамалд санал авах өдрөөс өмнө санал тоолох төхөөрөмжтэй ажиллах дадлага болдгоороо мөн давуу талтай.

Монгол Улс 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиас  эхлэн сонгогчийн санал авах ажиллагааг автоматжуулсан системээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд санал тоолох төхөөрөмжийн дүн, гар аргаар тоолсон дүнгээс зөрсөн тохиолдол байгаагүй юм.

Түүнчлэн санал тоолох төхөөрөмжийн үр дүнг баталгаажуулах зорилгоор санал хураалт дуусмагц хяналтын тооллого буюу гар аргаар тоолох аргыг давхар ашиглаж байна. Энэ удаагийн нөхөн сонгуулиар 100 хувь буюу бүх хэсгийн хороодод саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжийн дүнтэй тулгаж, хяналтын тооллого хийх юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18