Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов

М.Төгөлдөр
2021/10/04

НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулахдаа 2020 онд нийслэл эдийн засаг, санхүүгийн хүндхэн сорилтой тулгарсныг тодотгоод, төсвийн төлөвлөгөө төрөл тус бүр дээр тасарсныг дурдсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөлөл 2020 оны төсөвт тусаад зогсоогүй 2021 онд ч сайнгүй нөлөө үзүүлснийг дурдаж байлаа. Төсвийн төлөвлөгөөг зарим дүүрэг амжилттай сайн биелүүлсэн бол зарим дүүрэгт маш өндөр дүнтэй тасалдсаныг онцлов. Урсгал болон хөрөнгө оруулалтын зардал ч төлөвлөсөн хэмжээгээр биелээгүй байна. Татварын орлогын тухайд ч 2020 онд төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй бөгөөд энэ нь аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдсонтой холбоотой.

2020 төсвийн гүйцэтгэл  болон  2021 төсвийн эхний гурван сарын байдалтай НИТХ-ын төлөөлөгчид танилцаж, асуулт асууж, санал бодлоо хэлэлцсэн юм. Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлтэд цар тахлын нөлөө байгааг төлөөлөгчид үгүйсгээгүй бөгөөд 2020, 2021 оны төсвийн гүйцэтгэл, нөхцөл байдалд тулгуурлан ирэх 2022 оны төсвийн төлөвлөгөөг ахиц дэвшилтэй, үр дүнтэй боловсруулахад анхаарахыг голчлон санууллаа. Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвөөс татаас авдаг дөрвөн дүүрэг болон нийтийн тээврийн салбарын татаасыг бууруулах боломжийг судлах, урсгал зардлыг багасгаж, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг онцлон өгүүллээ.  Түүнчлэн нийслэлийн төсөвт шинэчлэл хийх цаг болсныг сануулав. Хууль, эрх зүйн шинэ орчинд зохицсон, эдийн засаг, төсвийн онцгой нөхцөлд тохирсон төсвийг боловсруулахад онцгойлон анхаарахыг холбогдох алба, агентлагт үүрэг болголоо.

Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг  аравдугаар сарын 7-нд НИТХ-ын хурлаар  үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18