Монгол Кувейт байгаль хамгаалах төв ТӨҮГ-ын захирлаар Х.Ерхуланыг томиллоо

М.Төгөлдөр
2021/09/30

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2021 оны 9-р сарын 24-ний өдрийн 387 тоот тогтоолоор Монгол Кувейт байгаль хамгаалах төв ТӨҮГ-ын захирлаар Х.Ерхулан томилогдлоо.

Х. Ерхулан нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р 10 жилийн дунд сургуулийг 1998-2008 онд Хууль Сахиулахын их сургуулийг 2008- 2013 онд Эрх зүйч Бакалавр, ‘‘Сан их сургууль’’-ийг 2014-2016 онд Бизнесийн Ухааны магистр, Удирдлагын академийг 2017-2019 ондТөрийн захиргааны удирдлагаар тус тус төгссөн. Х.Ерхулан нь Улсын Их Хурлын Тамгын газар болон Барилга хот байгуулалтын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан туршлагатай.

Монгол улсын Засгийн газрын төлөөлөл 2007 оны 11 сарын 28 ны өдөр Кувейт улсад айлчлах ажлын айлчлалын үеэр Кувейт улсын Засгийн газартай “Байгаль орчин хамгаалах” салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар одоогийн Монгол Кувейтын судалгааны төв байгуулагдах эхлэл тавигдсан. 2008 онд Улаанбаатар хотоос 33км зайд орших Богдхан уулын Түргэний ам гэх газарт эзэмшлийн зориулалттай 13.6 га, барилга байгууламжийн зориулалттай 3.5 га газарт анхны бүтээн байгуулалтын шавыг тавьж 2015 оны 10-р сарын 5-ны өдөр Засгийн газрын 100 тоот тогтоолоор Кувейт улсын засгийн газрын санхүүжилтээр баригдсан уг обьект "Монгол Кувейтын Байгаль хамгаалах төв"
Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болсон.

Тус төв нь
- Сургалт, судалгаа, хурлын үйл ажиллагаа зохион байгуулахад зориулагдсан 100 хүний суудалтай хурлын заал
- 40 хүний суудалтай иж бүрэн тоноглогдсон хурлын танхим
- 40 хүний суудалтай сургалтын танхим
- Хөрсний чиглэлээр судалгаа хийх боломжтой лаборатори
- Нэн ховор ургамал тарималжуулах, суулгах, турших боломжтой хүлэмж
- 28 хүний ор бүхий зочид буудал
- Гадаад болон дотоодын зочдод түрээслэх боломжтой 8 хаус зэрэг
материаллаг бааз бүхий хүчин чадалтайгаар
Байгаль орчин аялал жуучлалын судалгаа, шинжилгээ, мэдээлэл, сургалт сурталчилгаа, жишиг эко аялал жуулчлалын мэргэшсэн үйлчилгээг олон улсын жишигт хүргэн тэдэнтэй өрсөлдөх чадвар бүхий байгууллага байх зорилгоор байгуулагдсан. Кувейт Улсын Засгийн газраас Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэлд найман сая ам.доллар, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөлд 3,5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн. Мөн Кувейтийн сан Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргасан. Мөн 2016 оны 8 дугаар сард Баян-Өлгий аймагт болсон үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд 60 000 ам.долларын тусламж, үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд зориулж 35 айлын орон сууцны хотхон барихад 277.835 ам долларын тусламжийг тус тус үзүүлж байсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18