Хакухо М.Даваажаргал зодог тайллаа

Б.Хонгорзул
2021/09/27

Йокозуно Хакухо зодог тайлахаар шийдсэн тухай japantimes.co.jp сайт мэдээлж байна. Тус сайтын эх сурвалжийн мэдээлснээр 36 настай Йокозуна баруун өвдөгний бэртэл нь эдгэхгүй байгаагаас хэд хэдэн тэмцээнийг алгасаад байсан тул зодог тайлж магадгүй тухай яригдаж байсан нь ийнхүү биеллээ олсон аж. Хакухо нь бэртэл болон COVID-19-ийн халдвар авсны улмаас зургаан тэмцээнийг алгасаж байгаад, долоодугаар сард Нагояд болсон тэмцээнд 15-0 гэсэн шинэ амжилтаар ялалт байгуулаад байсан ч бэртэл нь ахин сэдэрсэн тул есдүгээр сарын тэмцээнийг ахин алгассан юм.

 Хакухо нь 2001 оны хавар сумогийн дэвжээнд анх гарч байсан бол 2006 оны тавдугаар сарын тэмцээнд  анх түрүүлж байсан юм. Улмаар 2007 оны долоодугаар сар, 22 настайдаа Нагоя башёд түрүүлэн Йокозуна цол авч  байв. Хакухо нь сумо бөхийн дэвжээн дээр нийт 1187, макучи зиндаанд 1093 ялалт байгуулж, эзэн хааны цомыг 45 удаа авч байсан гэдгээрээ сумо бөхийн түүхэн дэх хамгийн агуу дээд амжилтын эзэн болсон юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18