10-р сард цаг агаар ямар байх вэ?

Б.Хонгорзул
2021/09/27

Цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сард цаг агаар ямар байх урьдчилсан мэдээллийг хүргэж байна. 

Урьдчилсан төлвөөр, ирэх сард говийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулжээ.  Аравдугаар сард ихэнх нутгаар өмнөх жилээс 3-6 градус хүйтэн,  олон жилийн дунджаас ахиу цастай байхыг сануулж байгаа юм. Тодруулбал,  сарын хоёрдугаар арав хоногийн эхээр баруун болон төвийн аймгуудын нутгаар, дунд үеэр зүүн болон говийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цасан шуургатай байх төлөвтэй.

Баруун аймгуудын нутгаар, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Мөн сарын эхэн, дунд, болон сүүлчээр агаарын темпаратур 3-5 градусаар сэрүүснэ. Сарын эхэн буюу нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/секунд хүрэх бол түр зуур 16-18 м/секунд хүрч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул аймгуудын нутаг, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв аймгуудын баруун хойд хэсгээр  дулаан байх төлөв ажиглагджээ. Сарын эхний арав хоногийн дунд үе болон сүүлчээр өнгөрсөн жилийнхээс  4-6 градусаар хүйтэрч, ихэнх нутгаар цастай. Салхи зарим газраар 12-16 м/секунд хүчр ширүүсч болзошгүй. Мөн адил зүүн аймгуудын нутгаар 3-5 градус хүйтэрч, ихэнх  нутгаар цастай. Сарын сүүлчээр ихэнх нутгаар дулаарах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар, Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орно. Сарын дунд үе болон сүүлчээр  өнгөрсөн жилээс 4-6 градусаар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлч болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар дулаарна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18