Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар” сертификатыг Монгол улсаас анх удаа АПУ ХК хүлээн авлаа

Б.Хонгорзул
2021/09/24

Дэлхийд өрсөлдөх үндэсний компани АПУ ХК нь 94 улс оронд салбартай Great Place to work Institute-ээс олгодог “Ажиллахад хамгийн таатай газар” гэрчилгээг амжилттай хүлээн авлаа.

Энэхүү баталгаажуулалт нь байгууллагын соёлын хүчин зүйлсийг 5 тулгуур үзүүлэлтийн хүрээнд задлан шинжилж тодорхойлдог ба эдгээр нь ажилтнууд хоорондын нөхөрлөл, итгэлцэл, хүндлэл, бахархал, шударга байдлыг дүгнэн судалдаг.АПУ ХК-ийн нийт 2000 гаруй ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 84% нь “Итгэлцэл дээр суурилсан, өндөр гүйцэтгэлтэй байгууллагын соёл”-ыг бий болгож чадсан болохыг дүгнэснээр Монгол улсад хамгийн анх удаа энэхүү сертификатын болзол хангасан аж ахуйн нэгж болж чадлаа.Судалгааны үр дүнг харахад онцлох үзүүлэлт нь ажилтнуудын компаниараа бахархах сэтгэл, хийж буй ажил үүргээрээ дамжуулан өөртөө утга учир бий болгож ажлаараа дамжуулан улс орондоо хувь нэмрээ өгч буй хэмээн итгэх итгэл, бахархах сэтгэл байсан юм.АПУ ХК нь ажлын байрны ээлтэй бодлого баримтлахаас гадна нийгэмдээ эерэгээр хувь нэмрээ оруулах НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-д чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Мод бид хоёр”, байгаль орчинд чиглэсэн “Байгаль эн тэргүүнд”, хариуцлагатай хэрэглээг бий болгох “Соёлоор Гоёно”, хог хаягдлын эсрэг “Шилээ дахин амьдруулъя”, боловсролын салбарт чиглэсэн “Маргаашийн манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөр гэх мэт томоохон төслүүдийг ажиллагсад төдийгүй харилцагч, түнш байгууллагууд, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран идэвхтэй хэрэгжүүлж байна.Цар тахлын сорилт бэрхшээл дүүрэн сүүлийн жилүүдэд удирдлагын менежментийн арга барил “хүн төвтэй” бодлогод суурилж ажиллагсдадаа ээлтэй, ажлын таатай орчин бүрдүүлсэн, тасралтгүй сурч хөгжих боломжоор хангах олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.Тухайлбал ажилтнуудад чиглэсэн “Менторшип” хөтөлбөр, шинэ төгсөгчдөд чиглэсэн “Fast track” програм, Дэлхийн түвшний менежер бэлтгэх хөтөлбөр, Сургагч багш бэлтгэх цөм хөтөлбөр гэх мэт сургалт хөгжлийн олон төрлийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.АПУ ХК нь ажлын байрны ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ажиллагсадтайгаа хамтын гэрээтэй ажиллаж жил бүр 20 ажилтанд орон сууцны урьдчилгаа олгодог төдийгүй олон талт хөнгөлөлт, хангамжийн бодлогод анхаарч ажиллаж байна. 

Үүнээс гадна олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж, чанар стандартын өндөр түвшинд брэнд бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэж хөнгөлөлттэй бараа, бүтээгдэхүүн авах, урамшуулалд хамрагдах боломжуудыг ажилтнууддаа олгож байна. Монгол улсад цөөнд тооцогдох бүрэн автоматажсан үйлдвэрлэлтэй бөгөөд үйлчилгээний салбарт ажиллаж буй борлуулалт, түгээлтийн ажилтнуудынхаа ажлыг хөнгөвчлөх зорилгоор нэгдсэн цахим системээр хангадаг ба ингэснээр үйлдвэрлэл болон үйлчилгээний олон улсын стандарт шаардлагын дагуу сурч хөгжих боломжууд нээлттэй байдаг.Ажилтнууд өөрсдийн чөлөөт цагаараа сонирхол, хоббигоороо нэгдэн олон төрлийн сонирхлын клубуудад хамрагдах боломжтой байдаг ба “Төгөлдөр” төслийн хүрээнд нийт 10 төрлийн клубууд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.Ялангуяа цар тахлын үед ажлын цагийн уян хатан нөхцөлөөр хангаж зайнаас болон уян хатан ажлын цагаар ажиллах нөхцлөөр хангаж байгаагаас гадна гэр бүлийн өдөр, шинэ аавын амралт, өөрийн болон гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаар цалинтай чөлөө олгох гэх мэт ажилтнууддаа ээлтэй зохицуулалтуудыг хийж байна.Компани дээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд чиг үүрэг хамаарахгүйгээр хамтарсан баг бүрдүүлэн багийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж олон төсөл хөтөлбөрүүдийг өөрсдийн санаачлагчаар хэрэгжүүлсэн ба энэ нь хамт олны уур амьсгал сайжрах, харилцан бие биенээ ойлгох, нөхөрлөх боломжийг бүрдүүлдэг.Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ажилтнуудаа болзошгүй эрсдэлээс сэргийлж даатгалын үйлчилгээнд хамруулсан ба халдвараар өвчилсөн ажилтнуудад зориулан эм тариа авах мөнгөн дэмжлэг болон ковидын багц бүтээгдэхүүнийг хүргэн өгч үйлчлэх зэргээр эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан хөтөлбөрүүдийг идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм.Олон улсын Great Place to work Institute нь “Итгэлцлийн индекс®” тооцох аргачлалаар судалгаа явуулж энэхүү баталгаажуулалтыг олгодог ба ажилтнууд өөрийнхөө ажлын талаар болон байгууллагынхаа талаар ямар сэтгэгдэлтэй, ямар үзэл бодолтой ажилладгийг хэмждэг. Түүнчлэн, ажилтны сэтгэлтэй байдал/энгэйжмэнт, ажлын орчин, байгууллагын стратегийн уялдаа холбоо гэх мэт олон хүчин зүйлсийг хэмжиж, тайлагнах боломжтойгоор онцлог.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 28 минутын өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 45 минутын өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 49 минутын өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 5 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 23 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 23 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27