Энхтайваны гүүрэн дээрээс үсрэх гэж байсан 18 настай эрэгтэйг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага 09-р сарын 24-ний өдрийн 03:53 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд иргэн М /18 настай, эрэгтэй/ амиа хорлох зорилготой үсрэх гэж байсныг 15 минут ажиллаж аюулгүй болгон буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна